Дэд төсөлд тавигдах байгаль орчны шаардлага

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс санхүүжилт авч хэрэгжих дэд төслүүдэд байгаль орчны дараах шаардлага тавигдана. Үүнд:

  1. Ерөнхий шаардлага
  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн байх
  • Байгаль орчинд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх
  • Орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхгүй байх
  • Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулахгүй байх
  1. Тусгай шаардлага
  • Хүснэгт 1-д үзүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй байх
  • Шалгарсан тохиолдолд төслөөс өгсөн загварын дагуу байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө заавал боловсруулж, дагаж мөрдөх.
  • Шаардлагатай тохиолдолд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай (2012) хуулийн дагуу дэд төслийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ боловсруулж, батлуулах
  • Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн хүрээний стандартуудыг мөрдөн ажиллах
  • Дэлхийн банкны байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журмуудыг мөрдөн ажиллах

Хүснэгт 1. Дэд төсөлд хориглох үйл ажиллагаа

Хориглох үйл ажиллагаа

1

Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа

2

Байгаль орчинд ноцтой хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаа

3

Тусгай хамгаалалттай газар нутагт аюул занал учруулж болзошгүй үйл ажиллагаа

4

Ойг бэлчээр болгох үйл ажиллагаа

5

Далан барих, хөндөгдөөгүй ой, бэлчээрийг үерт автуулах усны хяналтын систем барих үйл ажиллагаа

6

Хөндөгдөөгүй ойн дундуур явах зам барих, сайжруулах, засварлах үйл ажиллагаа

7

Орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэх үйл ажиллагаа

8

200 буюу түүнээс олон тооны иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэх үйл ажиллагаа

9

100 га буюу түүнээс их хэмжээний талбайг өөрчлөн хувиргах үйл ажиллагаа

10

Улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа