Хүсэлт гаргагчид тавигдах шаардлага

- Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу бүртгүүлсэн ХАА компаниуд, ХАА салбарын үйл ажиллагаатай холбоотой компаниуд, малчдын хоршоо, малчид, фермерүүдтэй хамтран нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй мах болон сүүний чиглэлийн компани, ААН-үүд

- Малчид, фермерүүдэд үнэ цэнэ нэмэгдүүлэхэд санхүүгийн дэмжлэг болон мал аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллагууд, мэдлэг боловсролыг түгээхтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэгч төрийн, хувийн, иргэний нийгмийн байгууллагууд

- Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу бүртгүүлсэн, батлагдсан бизнес загвартай, зах зээлийн тодорхой хувийг эзэлдэг малчдын хоршоо, холбоод

- Гадааны хөрөнгө оруулалттай компани бол Монголын талын эзэмшил 50-иас доошгүй хувь байх

- Үйл ажиллагааны доод тал нь 2 жилийн туршлагатай байх

- Гарааны компаниуд нь бүтээмжит түншлэгчээр оролцож болох ба амжилттай болохыг баталгаажуулсан бизнес загвартай байх

- 250 болон түүнээс бага тооны мал бүхий малчин өрхүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй давуу байдал олгогдоно

- Инновацлаг шийдлүүд, тогтвортой үйл ажиллагаа, премиум үнийг санал болгох төслийн удирдагч түншлэгчдэд давуу байдлыг олгоно