Туршилтын дэд төслийн хэсэг нь дэд бүрэлдэхүүн хэсгүүд болох 1.3 Салбарын цахим үйлчилгээг сайжруулах; 1.4Мал сүргийн эрүүл мэндийн эрсдэлийг удирдах орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан санаачилгуудыг дэмжих болон 2.1 Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэсгүүдэд хамаарна.
Хүсэлт гаргагч
Их сургууль/Судалгааны байгууллага/ТББ нь дэд төслийг хэрэгжүүлэгч удирдагч байгууллага байж болно.
Дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт, цахим сургалтууд, цахим сургалтын талбар, цахим экстейншн үйлчилгээ, малыг ариутгах, халдваргүйжүүлэх цацлаг бүхий дрон машин, AI/Big Data ашигласан малын гарал үүслийг мөрдөн мөшгөх систем, Юмсын интернет, мэдрэгч, хяналтын тоног төхөөрөмжүүдэд суурилсан ухаалаг үйлдвэрлэлийн системүүд, цахим MIS систем гэх мэт.
- Дэлхийн Банкны байгаль орчин, нийгэм жендерийн бодлоготой нийцэхгүй үйл ажиллагаанууд
- Төрөөс МАА талаар баримталж буй бодлого, стратеги төлөвлөгөөтэй нийцэхгүй үйл ажиллагаанууд
- Төслийн зорилго, зорилтуудтай нийцэхгүй үйл ажиллагаанууд, төслийн хүрэх үр дүнд бага хувь нэмэр оруулах үйл ажиллагаанууд
- Шинээр хийх үйл ажиллагаануудтай шууд байдлаар болон тусгай нөхцөлөөр хамааралгүй түншлэгчдийн менежментийн зардлууд
- Тээвэр, ложистикийн зардал
- Бага тооны малтай малчдаас ирсэн эсвэл тэдэнд шууд дэмжлэг үзүүлэгч хувийн хэвшлийн ААН-үүдийн хүсэлтээс бусад судалгаа, шинжилгээний ажлууд
- Нийт орон даяар, бүс нутаг, аймаг, сумын түвшинд тохиолдсон зуд, ган гачиг гэх мэт байгалийн давтагдашгүй хүчин зүйлсээс болж хорогдсон малын тоо толгойг нөхөн орлуулахтай холбоотой үйл ажиллагаанууд
- Түншлэлийн гэрээнд оролцоогүй эсвэл удирдагч байгууллагатай албан хамтын ажиллагаагүй гуравдагч этгээдийн аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх ажиллагаанууд
- Газар болон автомашин худалдан авах, томоохон үйлдвэр байгуулах зардлууд
- Зорилтот орон нутгуудад мэдлэг, ур чадварыг түгээхэд гол зохицуулагч байгууллагын үүрэг гүйцэтгэж буй сургуулиудаас бусад сургуулийн сургалтын тэтгэлэг, сургалтын төлбөр