Хэнтий аймгийн Мал эмнэлэгийн лабораторид гүн хөлдөөгч болон бусад төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө
2023-05-11
2023 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн мал эмнэлгийн лабораториудын оношилгооны чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторид хасах 86⁰С-ийн гүн хөлдөөгч, малын гоц халдварт өвчнүүдийг оношлох бодит хугацааны ПГУ-ын машин, лабораторит биоаюулгүй байдал, аюулгүй байдлыг хангуулах зарим тоног төхөөрөмж (A II ангиллын биоаюулгүйн кабинет, аюулгүйн шүршүүр, нүд угаах төхөөрөмж)-ийг тус тус хүлээлгэн өглөө. Мөн халаах, агааржуулах, хөргөх системийг 4 лабораторит суурилуулуулав.
Тус төслийн хүрээнд Ховд, Өвөрхангай аймгуудын Мал эмнэлгийн лабораториуд болон Улсын мал эмнэлгийн төв лабораторид шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.