Дараах үйл ажиллагаанууд нь МАА-н ЭЗЭН төслөөс санхүүжилтийн дэмжлэгийг авах боломжгүй болно. Үүнд:
- Дэлхийн банкны байгаль орчин, нийгэм жендерийн бодлоготой нийцэхгүй бол эсвэл төслийн Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээний хориглосон жасаалтанд багтсан бол;
- Төрөөс МАА-н талаар баримталж буй бодлого, стратеги төлөвлөгөөтэй нийцэхгүй бол;
- Төслийн зорилго, зорилтуудтай нийцэхгүй бол;
- Удирдлагын зардал (шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбоотой биш бол);
- Тээвэр, ложистикийн зардал;
- Судалгаа, шинжилгээний ажлууд (цөөн тооны малтай малчдад дэмжлэг үзүүлэх онцгой хэрэгцээ шаардлага байхгүй бол);
- Байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч хорогдсон малын тоо, толгойг нөхөх, малжуулах хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаанууд;
- Түншлэлийн гэрээнд оролцоогүй эсвэл тэргүүлэгч түншлэгч байгууллагатай албан ёсны хамтын ажиллагаагүй гуравдагч этгээдийн аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх бол;
- Газар, компьютер, автомашин худалдан авах, үйлдвэр байгуулах зардлууд; болон
- Боловсролын үйл ажиллагаа (сургуулийн ерөнхий зардлууд, сургалтын тэтгэлэг олгох, сургалтын төлбөр төлөх)