Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь дараах үе шаттай байна. Үүнд:
- Өргөдөл гаргачийн ирүүлсэн хураангуй саналуудыг Техникийн үнэлгээний хороо (ТҮХ) "Үнэлгээний оноожуулалт"-ын аргачлалаар үнэлнэ.
- Хураангуй жагсаалтад шалгарч үлдсэн өргөдөл гаргагч нарт “Шинэлэг шийдэл" хөтөлбөр арга хэмжээнд оролцох урилга хүргүүлнэ.
- МАА-н ЭЗЭН төсөл болон Төслийн захирлын зөвшөөрлөөр богино жагсаалтад орсон “МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар”-ний төслийн хураангуй саналуудтай шууд гэрээ байгуулна.
- Богино жагсаалтад орсон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-үүд бүхий төслийн өргөдөл гаргагч нарт дэлгэрэнгүй төслийн санал буюу бизнес төлөвлөгөөг ирүүлэх урилга хүргүүлнэ. Төслийн өргөдөл гаргагч нарын хүсэлтийн дагуу төслийн дэлгэрэнгүй санал эцэслэн боловсруулахад нь ТХН-ээс бие даасан бизнесийн зөвлөхүүдийг санал болгох боломжтой.
- Дэлгэрэнгүй саналыг хураангуй саналтай адил аргачлалын шалгууруудын дагуу үнэлэх ба газар дээр очиж судалгааг мөн хийнэ.
- Төслийн удирдах хороо (ТУХ) нь “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийн дэлгэрэнгүй саналыг эцэслэн батална.
- Шалгарсан түншлэлүүд нь холбогдох хэлцлүүдийг хийж, гэрээ байгуулна.