Төсөлд оролцогч нар нь МАА-н ЭЗЭН төслөөс бэлтгэсэн Хураангуй саналын маягт болон дэлгэрэнгүй саналын маягт (Бизнес төлөвлөгөө)-ын дагуу саналыг боловсруулан хүргүүлнэ.
“МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийн саналууд нь дараах үйл ажиллагааны хүрээнд санхүүжилтийн дэмжлэгийг авах боломжтой. Үүнд:
- Бүтээмж болон үр өгөөжийг нэмэгдүүлэх;
- Техникийн туслалцаа/ үйлчилгээ үзүүлэх;
- Хүнсний ханган нийлүүлэлт, чанар, болон аюулгүй байдлыг баталгаажуулах; болон
- орчин үеийн цахим шийдэл
Шинэ санаа, санаачлага нэвтрүүлэхэд болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцоо нь дараах төрлүүд байж болно. Үүнд:
- Бүтээмж болон үр өгөөжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тоног төхөөрөмжөөр хангах (хашаа, саравч барих материал, цахилгаан пүү/жин, бод мал бэхлэх зогсоол, тэжээл холигч, мах, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг багтана);
- Малчид, фермерүүдэд чиглэсэн техник туслалцаа болон үйлчилгээ үзүүлэх, экстейншний (сургалт-нэвтрүүлэлт-зөвлөгөө) үйлчилгээ хүргэх, үйлдвэрлэл, боловсруулалт, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ухаалаг ХАА, байгаль орчин, зах зээлийн судалгаа болон үйлдвэрлэлд шаардагдах түүхий эд, орц материал (үр, бордоо, малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ, гүн хөлдөөсөн үр, мал эмнэлгийн багаж хэрэгсэл гэх мэт) холбоотой технологийн дамжуулалт, төрөлжсэн тусламж үзүүлнэ. Үүнээс гадна үйлдвэрлэгчдийн менежмент, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнес удирдлага, маркетингийн ур чадваруудтай холбоотой бизнес хөгжлийн чадавхыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа хийгээд “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-д чанартай мах болон сүү, сүүн бүтээгдэхүүний маркетинг хамрагдана.
- Хүнсний хангамж, чанар, болон аюулгүй байдлыг баталгаажуулах үйл ажиллагаанд малчид болон сүүний фермерүүдийн боловсруулж буй бүтээгдэхүүний чанарыг нэмүү өртгийн сүлжээ, экспорт, болон олон улсын хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын стандартад нийцэж буйг баталгаажуулах системийн хөгжүүлэлт орно.
- Орчин үеийн цахим шийдэл нь цахим сургалтаас эхлэн онлайн сургалтын платформ, цахим сургалтын үйлчилгээнүүд, дронд суурилсан малыг ариутгах, халдваргүйжүүлэх цацлага, Эд зүйлсийн интернетэд (IoT) суурилсан ухаалаг хиймэл оюун ухаан (AI) болон их өгөгдөл (Big Data)-ийн технологи ашиглан малын гарал үүслийг мөрдөн мөшгөх систем, эрсдэлийн удирдлагын хэрэгслүүд - мэдрэгчтэй хяналтын тоног төхөөрөмжүүд (зайнаас мэдрэгч болон дрон), Удирдлагын мэдээллийн системээс чанар сайтай үржлийн хээлтүүлэгч/цөм сүргийн малын үржилд ашиглаж буй цэвэр үүлдрийн үржлийн мэдээлэл авах, мал бордох цэгүүдийн бүтээмжийг сайжруулан цахимжуулах, мөн бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зэрэг цахимжуулах шийдлүүд гэх зэрэг хамрагдаж болно.