- 1. ЗОРИЛГО БОЛОН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НӨХЦӨЛ
Зорилго: “Малчид, фермерүүдэд үзүүлэх малын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (МЭҮН)-үүдийг дэмжих.
Сонгон шалгаруулалтын үйл явц: МАА-н ЭЗЭН төслийн зүгээс сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд доорх зааварчилгааны дагуу өөрсдийн санал болгож буй үйл ажиллагааны талаар, мөн уг үйл ажиллагаа нь бусад бизнесүүд болон мал аж ахуйн салбарт хэрхэн нөлөө үзүүлэх талаар тайлбарласан Төслийн Санал ирүүлэхийг урьж байна.
МЭҮН-үүд хамтран санал гаргах боломжтой бөгөөд тэнцсэн байгууллагуудтай холбогдож ирүүлсэн төслийн саналыг сайжруулахад МАА-н ЭЗЭН төслийн зүгээс дэмжлэг үзүүлнэ.
Санхүүжилт: Сонгогдсон МЭҮН-дэд МАА-н ЭЗЭН төслийн зүгээс санхүүжилтийн дэмжлэг үзүүлж ажиллана. Хамтран ажиллах хүсэлтэй талын санал болгосон үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн дэмжлэг хэрэгтэй тохиолдолд зөвшөөрөгдсөн зардлын 20-40 хүртэл хувийг (бэлэн мөнгө эсвэл, түүнтэй дүйцэхүйц бусад төрлийн хөрөнгө оруулалт) тухайн МЭҮН өөрөө хариуцна. МАА-н ЭЗЭН төслийн зүгээс “үр дүнд суурилсан” нөхцөлтэйгөөр 10,000 ам.доллар хүртэлх дүнгээр санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх боломжтой.
- ТАЙЛБАР: Ирүүлсэн төсөв нь зөвшөөрөгдсөн төсвийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд шалгаруулалтад оролцох боломжгүйг бөгөөд урьдчилгаа санхүүжилт олгогдохгүйг анхаарна уу.
Зөвшөөрөгдөх үйл ажиллагаа: МАА-н ЭЗЭН төслийн зүгээс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг бизнесийн ердийн үйл ажиллагааны урсгал зардал буюу ажиллах хүчин, цалингийн зардалд зарцуулах боломжгүй. Мөн МАА-н ЭЗЭН төслийн зүгээс үзүүлэх санхүүжилтийг тээвэр, ложистикийн зардал, байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч хорогдсон малын тоо, толгойг нөхөх, малжуулах хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаанууд болон газар, автомашин худалдан авах, үйлдвэр байгуулах гэх мэт томоохон худалдан авалтын зардлуудад зарцуулах боломжгүй. Санал гаргагч МЭҮН болон түншлэгч ААН-үүд нь үүсгэн байгуулагдсанаас хойш наад зах нь хоёр жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, ашигт ажиллагаатай байгууллага байна.
ТАЙЛБАР: “Тэргүүн түншлэгч” гэдэг нь төслийн санал ирүүлж байгаа Үндсэн байгууллага болох МЭҮН-ийг хэлнэ. Тухайн МЭҮН нь ААН-үүдтэй эсвэл бусад МЭҮН-үүдтэй хамтран ажиллах буюу “түншлэл” үүсгэн уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Хугацаа: Төслийн саналд оруулсан үйл ажиллагаа нь гурван жил (36 сар)-с хэтрэхгүй хугацаанд хэрэгжиж дуусахаар төлөвлөсөн байх.
- 2. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ БҮС НУТАГ
Сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой байгууллагууд: Зөвхөн тухайн хөтөлбөр хэрэгжих аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй МЭҮН-үүд хамрагдана.
- ТАЙЛБАР: Нэг байгууллага нэг төслийн санал ирүүлэх боломжтой бөгөөд бусад саналыг хүчингүйд тооцно.
Зорилтот аймаг, сумд: МАА-н ЭЗЭН төсөл нь Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв, Өвөрхангай, Дундговь аймгууд болон Улаанбаатар хотын зорилтот сум, дүүргүүдэд хэрэгжинэ. Зорилтот сумд, дүүргийн нэрсийг цахим хуудас болон постерноос харна уу.
- ТАЙЛБАР: Дээрх зорилтот газруудаас өөр байршилд үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн саналуудыг хүчингүйд тооцно.
- 3. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
No. |
Шалгуур үзүүлэлтүүд |
1 |
Төслийн саналд тусгасан саналын шинэлэг байдал
|
2 |
Тэргүүлэгч түншлэгч нь өмнө шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай байдал
|
3 |
Төслийн ашиг хүртэгчид (Төслийн саналд тусгана)
|
4 |
Төслийн саналд дараах оролцоо багтсан эсэхийг баталгаажуулах (сургалтын үйлчилгээ багтана)
|
5 |
Төслийн саналд дараах оролцоо багтсан эсэхийг баталгаажуулах
|
6 |
Төслийн эдийн засаг, санхүүгийн үр ашиг
|
7 |
Малчид / фермерүүд, малчдын бүлэг, хоршоодод бий болох үр ашиг
|
8 |
Байгаль орчин, нийгмийн өгөөж
|
- 4. ТӨСЛИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтийг Монгол хэл дээр ирүүлнэ.
Дараах шаардлагыг хангасан Төслийн саналыг шалгаруулалтанд оролцуулна. Үүнд:
- - Төслийн саналын өргөдлийн маягт болон хавсралт төсвийг бүрэн гүйцэт бөглөсөн байх (Excel болон Word материал)
- - 10 хуудаснаас хэтрэхгүй байх
- Үүнд Сонгон шалгаруулалтын зааварчилгаа буюу эхний 5 хуудас орохгүй бөгөөд харин 6 дугаар хуудаснаас эхэлж буй Өргөдлийн маягт багтана.
- - Өргөдөл гаргагч нь төслийн саналаа application.lcp@gmail.com цахим хаягаар 2021 оны 9 сарын 10-ны өдрийн 23:59 цагаас өмнө ирүүлсэн байх (зөвхөн цахимаар хүлээн авна)
- - Гарын үсэг бүхий сүүлийн хуудсыг сканнердаж хавсаргасан байх
- - Өргөдлийн маягтад дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:
1. Сонирхол илэрхийлэх албан тоот (энэхүү албан тоот бичгийг МАА-н ЭЗЭН төсөлд хаяглах бөгөөд дараах мэдээллүүдийг тусгана. Үүнд:
- Хамрагдах хөтөлбөрийн төрөл, зорилго, үр дүн, хэрэгжүүлэх хугацаа, хүсэж буй санхүүжилтийн дүнг дурдах,
- Түншлэгчдийн нэрс
- Дэлхийн банкны авлигатай тэмцэх журамтай танилцаж, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллахаа баталсан мэдэгдэл
- Дэлхийн банкнаас баталсан “Бүтээмжит түншлэлийн заавар”-г дагахыг зөвшөөрч буйг баталсан мэдэгдэл
- Улс төрийн нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоогүй болохыг баталсан мэдэгдэл зэргийг дурдана.
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Тэргүүлэгч түншлэгч)
3. Сүүлийн санхүүгийн тайлант жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (Тэргүүлэгч түншлэгч)
4. 12 сараас дээш хугацааны нийгмийн даатгалын өргүй бөгөөд нотлох тодорхойлолт (Тэргүүлэгч түншлэгч)
5. 12 сараас дээш хугацааны татварын өргүй бөгөөд нотлох тодорхойлолт (Тэргүүлэгч түншлэгч)
6. Монгол банкны муу ангиллын зээлгүй бөгөөд нотлох тодорхойлолт (Тэргүүлэгч түншлэгч)
Төслийн саналын маягт эндээс татах
Төсвийн маягт эндээс татах