Хөтөлбөрийн тухай

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын хүний нөөцийг дэмжих зорилгоор их, дээд сургуулийг мал аж ахуй, мал эмнэлэг, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи болон бусад холбогдох мэргэжлээр сүүлийн жилүүдэд төгссөн залуу мэргэжилтнүүдэд мэргэжлийн болон ажлын талбар дээр практик ур чадвар олгох зорилго бүхий “Залуу мэргэжилтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд төслийн удирдлагын талаар мэдлэг олгох, мэдлэгээ дээшлүүлэх, тухайн ажлын байранд түшиглэн ур чадвараа нэмэгдүүлэх, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх, шинэлэг шийдэл нэвтрүүлэх боломжийг олгох замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм.

Хөтөлбөрийн шалгуур

Шалгуур, шаардлага

Нотлох баримт

1

Хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байх

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл

Залуу мэргэжилтэний анкет /CV/

2

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Дипломын хуулбар

3

Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр 2.5-аас дээш голч дүнтэй төгссөн байх

4

1990 оны 10 дугаар сарын 1-ээс хойш төрсөн байх

Иргэний цахим үнэмлэхний хуулбар / Лавлагаа

5

Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Дипломын хуулбар / Сургалтын гэрчилгээ / Бусад

6

Гэмт хэрэгт холбогдоогүй байх

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт / Лавлагаа*

7

Малын эрүүл мэнд, мал үржүүлэг, мал аж ахуйн үйдвэрлэл, тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй, цаашид мэргэжлээрээ ахиж дэвших зорилготой байх

Хүсэл эрмэлзэл, зорилгоо тодорхойлсон 400-аас доошгүй үгтэй эссэ

8

Бие даан болон багаар ажиллах чадвартай

Онлайн ярилцлагын үнэлгээ (Хураангуй жагсаалтад орсон залуу мэргэжилтнийг ярилцлагад урина)

*Лавлагааг Е-mongolia системээс авна.

Ажлын байр

Дээр дурдсан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн 7 залуу мэргэжилтнийг сонгож гэрээ байгуулах ба ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах ажлын байранд /дадлагажигч ажилтан/ ажиллуулна. 

Залуу мэргэжилтэн хүлээн авч ажиллуулах байгууллага, нэгж

Залуу мэргэжилтнийг мэргэшүүлэх ажлын байрны чиглэл*

Өргөдөл ирүүлэх боломжтой мэргэжлийн нарийвчилсан чиглэл, индекс

1

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Мэдээллийн технологи, экстейншин

081101 Мал аж ахуй

081102 Эдийн засаг

0542 Статистик

0612 Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал /дизайн/ ба удирдлага

0613 Программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээ

2

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Малын нөхөн үйлдвэрлэл, үржүүлэг, селекцийн асуудал хариуцсан

081101 Мал аж ахуй

081102 Мал зүй

3

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Байгаль орчин нийгмийн хамгаалал

0811 Хөдөө аж ахуй

0522 Байгаль орчин

0521 Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан

4

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

/Мал эмнэлгийн ерөнхий газар/

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хяналт

0841 Мал эмнэлэг

5

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

/МЭЕГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар/

Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээ

0841 Мал эмнэлэг

0531 Хими

0721 Хүнс боловсруулалт

6

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Эдийн засгийн шинжилгээ, судалгаа

0311 Эдийн засаг

0411 Няглтан бодох бүртгэл

0412 Санхүү банк, даатгал

0542 Статистик

7

МАА-н ЭЗЭН төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Эдийн засаг, санхүүгийн   шинжилгээ 

0311 Эдийн засаг

0542 Статистик

0411 Няглтан бодох

0412 Санхүү банк, даатгал

Залуу мэргэжилтэн хөтөлбөрт хамрагдсанаар

  • Өөрийн мэдлэг, ур чадвараа практикт ашиглах;
  • Мэргэжлээрээ өсөн дэвшихэд туслах сэдвүүд болон төслийн удирдлага, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах;
  • Ажлын байран дээр удирдан чиглүүлэх зөвлөх /ментор/ болон өдөр тутмын үйл ажиллагаанд туслах /супервайзер/-уудын удирдлагаар мэргэжлийн ур чадвараа ахиулах;
  • Гэрээний хугацаанд өрсөлдөхүйц цалин урамшуулал авах боломжтой.

* Хүсэлт гаргагч тодорхойлолт холбоосоор хандаж өөрийн сонирхож байгаа ажлын байрны тодорхойлолтыг харах боломжтой.

Сонирхож байгаа иргэн маягт холбоосоор ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНИЙ АНКЕТ татан авч бөглөх ба өргөдөл, бичиг баримтын хуулбарын хамт нэгтгэн PDF өргөтгөлтэй хадгалж tungalagbolor.lcp@gmail.com болон enkhamgalan.lcp@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: Улаанбаатарын цагаар 2024 оны 11 дүгээр сарын 25-ны 17:30 цаг. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй.

Хөтөлбөртэй холбоотой тодруулга авах шаардлагатай бол 77004047 утсаар холбогдон лавлах боломжтой.