ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх
ТӨСЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
ҮНДЭСНИЙ БОДЛОГОТОЙ УЯЛДАХ ТӨСЛИЙН ЗОРИЛТУУД
Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
- Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээнэ
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран ажиллах замаар хөрөнгө оруулалтын болон санхүүгийн орчныг сайжруулна
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангана
- Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ
- Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангана
- Малын нөхөн үйлдвэрлэл, үржил, селекцийг сайжруулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжинэ
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ
Төслийн зорилгын түвшний шалгуур үзүүлэлтүүд
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД | ЗОРИЛТОТ ҮР ДҮН(хувь) |
Төсөл хэрэгжих байршлууд дахь малын халдварт өвчний тохиолдлыг бууруулах |
10 |
Малын гаралтай бүтээгдэхүүн мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх |
10 |
Бог малын амьдын жинг нэмэгдүүлэх (хонь) |
10 |
Бог малын амьдын жинг нэмэгдүүлэх (ямаа) |
10 |
Сүүний гарцыг нэмэгдүүлэх |
10 |
Малын гаралтай бүтээгдэхүүний инфляцаас цэвэршүүлсэн үнэ цэнийг нэмэгдүүлэх |
20 |
Төслийн шалгуур үзүүлэлтүүд
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД | ЗОРИЛТОТ ҮР ДҮН |
Сургалтад хамрагдсан малын эмч болон мал эмнэлгийн ажилтнуудын тоо |
500 |
Төсөл хэрэгжих байршилд малын эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамрагдах малчин өрхийн тоо |
10,000 |
Улсын болон олон улсын стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн мал эмнэлгийн лабораторийн тоо |
2 |
Малын зонхилон тохиолдох өвчний тандалтын хүрээнд малаас дээж авахаас шинжилгээний дүн гарах хүртэлх тоо (сар) |
2 |
Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэгдсэн мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоо |
1,500 |
Сумаас мал тээвэрлэхэд олгож буй мал эмнэлгийн гэрчилгээнд малын төрөл, гарал үүсэл, хүрэх газрын талаар хийх дүн шинжилгээний давтамж |
Сар бүр |
Сургалтад хамрагдсан малчдын тоо |
10,000 |
Үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж буй Бүтээмжит түншлэлийн тоо |
8 |
Малын эрүүл мэнд, тэжээл болон үржлийн чиглэлээр гэрээ байгуулсан Шинэлэг шийдлийн тоо |
15 |
Бүтээмжит түншлэлд хамрагдаж, ашиг хүртэж буй анхан шатны үйлдвэрлэгч (малчин) нарын тоо |
2,000 |
Арилжааны сувгаар борлуулж буй малын гаралтай бүтээгдэхүүний эзлэх хувь |
20% |
Гамшгийн дараах нөлөөллийн үнэлгээний дадал, журмыг хэрэгжүүлэх замаар үнэлгээний чанар, цогц байдлыг сайжруулах |
Тийм/Үгүй |
Зудын шуурхай хариу арга хэмжээ (тэжээл түгээлт)-ний шууд ашиг хүртэгчдийн тоо |
45,570 |
Зудын шуурхай хариу арга хэмжээ (мөнгөн тусламж)-ний шууд ашиг хүртэгчдийн тоо |
180,000 |
Зудын эрсдэлийн менежментийн чадавхыг бэхжүүлэх үзүүлэн сургалтад хамрагдсан орон нутгийн төрийн байгууллагын ажилчид болон малчдын тоо |
750 |
АШИГ ХҮРТГЭЧИД
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-той уялдах нь:
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь 1-р үе шат болох (2021-2030) Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжих үеийн дараах заалтуудтай уялдаж байна.
Үүнд:
● Нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж, төлөвшүүлнэ.
● Хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллаж, ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулна.
● Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлж, бүртгэн, тогтвортой ашиглаж, хамгаалах, малын нөхөн үйлдвэрлэл, үржил, селекцийг сайжруулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ.
● Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжинэ.
ТӨСЛИЙН ТҮҮХЭН ТОЙМ
Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голлон анхаарсан. Уг төсөлд 13,684 малчид хамрагдсан ба төсөлд хамрагдсан нийт малчдын мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн. “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон.
ТӨСЛИЙН БҮТЭЦ
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-н Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) техникийн туслалцаа үзүүлэх гэрээнд 2020 оны 6-дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд Монгол улсад мал эмнэлгийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнийг чадавхижуулах, мал амьтны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд техникийн болон мэргэжлийн арга зүйгээр дэмжлэг үзүүлэх ажлууд багтсан юм.
Монгол улсын мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сонгосон бүс нутгуудад хил дамжин халдварлах өвчингүй бүсийг бий болгоход хувь нэмэр оруулахад төслийн зорилго оршино.
Тус төслийн хүрээнд Монголын улсын мал эмнэлгийн салбарын эрсдэлийн үнэлгээ, лабораторийн оношилгоо, дахин сэргэж буй өвчний эсрэг авах хариу арга хэмжээ болон бэлэн байдлын төлөвлөгөө зэргийг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлэх ажлууд төлөвлөгдсөн. Үүнээс гадна малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд анхаарал хандуулж, малчдын мал маллагааны менежментийг сайжруулахаар зорьж байна.