“Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл” төрөлд өргөдөл гаргагч нь дараах ерөнхий шалгуурыг хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу бүртгүүлсэн мах, сүү, ноос, ноолуур, тэжээл тариалалт, үйлдвэрлэлийн чиглэлийн дараах ААН-үүд хамтран түншлэл үүсгэн оролцох боломжтой. Үүнд:
- Мах боловсруулах үйлдвэр
- Мал төхөөрөх үйлдвэр
- Мал бордох талбай
- Мал үржүүлгийн газар
- Тэжээл тариалалтын компани
- Сүүний чиглэлийн компани
- Ноос, ноолуурын компани
- Үйлчилгээ үзүүлэгч компани
- Бусад
- Гадааны хөрөнгө оруулалттай компани бол Монголын талын эзэмшил 50-иас доошгүй хувь байх;
- Ашигтай үйл ажиллагаа явуулсан 2 жилийн туршлагатай байх;
- Гарааны компаниуд нь оролцож болох ба олон улсад болон бусад аймгуудад амжилттай хэрэгжсэн бизнес загвартай байх;
- 250 болон түүнээс бага тооны мал бүхий малчин өрхүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байх;
- Инновацлаг шийдлүүд, тогтвортой үйл ажиллагаа, премиум үнийг малчдад санал болгох бүтээмжит түншлэгчдэд давуу байдал олгогдоно
“Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийн хүрээнд нэмүү өртгийн сүлжээний оролцогчдоос нэг нь тэргүүлэгч түншлэгчийн үүргийг гүйцэтгэх ба бусад оролцогч талуудаа удирдан зохион байгуулж төслийн гүйцэтгэл, үр дүнг хариуцна.