Өргөдөл гаргагч нь төслийн хураангуй саналаа 2021 оны 6-р сарын 27-ны өдрийн 23:59мин өмнө application.lcp@gmail.com– цахим шуудангийн хаягт “Application for LCP Solution Marketplace with window 1 Service Delivery Innovations or window 2 Partnership Solutions” гарчигтай ирүүлнэ. Хураангуй саналыг Англи болон Монгол хэл дээр ирүүлэх ёстойг анхаарна уу.
Өргөдлийн маягтад дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:
- Сонирхол илэрхийлэх албан тоот ( МАА-н ЭЗЭН төсөлд хаяглана, аль төрөлд хандаж буй болон ямар шалтгаанаар, ямар хугацаанд хэрэгжүүлэх, ямар үнийн дүн бүхий хүсэлтийг гаргаж байгаа талаарх мэдээлэх, Дэлхийн банкны авлигатай тэмцэх журамтай танилцаж, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллахаа баталсан мэдэгдэл болон улс төрийн нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоогүй болохыг баталсан мэдэгдэл, бүтээмжит түншлэлийн зааварчилгаатай танилцсан зэргийг дурдана)
- Төслийн хураангуй санал (загвар маягтын дагуу);
- Төслийн төсөв (загвар маягтын дагуу);
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ба түүнээс өмнө бүртгэгдсэн хуулийн этгээд байх);
- Сүүлийн санхүүгийн тайлант жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (Тэргүүлэгч түншлэгч);
- 12 сараас дээш хугацааны нийгмийн даатгалын өргүй бөгөөд нотлох тодорхойлолт (Тэргүүлэгч түншлэгч);
- 12 сараас дээш хугацааны татварын өргүй бөгөөд нотлох тодорхойлолт (Тэргүүлэгч түншлэгч);
- Монгол банкны муу ангиллын зээлгүй бөгөөд нотлох тодорхойлолт (Тэргүүлэгч түншлэгч).