Шалгуур хангаж буй өргөдөл гаргагч нар нь 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн 23:59 цагаас өмнө gantuya.lcp@gmail.com хаяг руу өргөдөл гаргахтай холбоотой тодруулга, асуултаа хүргүүлнэ.
Төслийн “Гомдол шийдвэрлэх механизм (ГШМ)”-д тусгагдсаны дагуу хүлээн авсан санал, хүсэлтүүдэд өөрийн вэб хуудас (https://www.lcp.mn) болон сошиал хуудас (FB хаяг: МАА ЭЗЭН төсөл -LCP)-аар дамжуулан зохих хариултыг өгөх болно.
Төслийн санал боловсруулах талаар өргөдөл гаргагч нараас ирүүлсэн асуулт, тодруулгад Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн зүгээс өгсөн хариултуудыг бусад сонирхсон талуудад мэдээлэл болгон 2021 оны 06-р сарын 27-ны өдрийг дуустал өөрийн вэб хуудас (https://www.lcp.mn)-д байршуулна. Асуулт болон тодруулга хүсэгчдийн нэрсийг нууцална.