ЗАЛУУ МАЛЫН ЭМЧ ХӨТӨЛБӨРТ АЖИЛ ОЛГОГЧООР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь “Залуу малын эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд малын эмчээр суралцаж, амжилттай төгссөн 30 хүртэлх насны залуу малын эмч нарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд ажлын байранд зуучилж, төслөөс 1 жилийн хугацаанд цалинг нь олгоно.
Уг хөтөлбөрт төсөл хэрэгжиж буй байршлууд болох Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Говь-Алтай, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Төв, Увс, Өвөрхангай, Завхан аймгийн 80 суманд үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөрт ажил олгогчоор хамтран ажиллах хүсэлтэй, дор дурдсан шалгуур хангасан аж ахуй нэгжүүдийн албан хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 12.00 цаг хүртэл Buyankhishig.Lcp@gmail.com хаягаар хүлээн авна.
Залуу малын эмч нарыг ажиллуулах мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
- - Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй;
- - Сүүлийн 3 жилд тогтвортой үйл ажиллагаа явуулсан;
- - Төсөл хэрэгжиж буй 12 аймгийн 80 сумын аль нэгэнд байрладаг;
- - 2 дахь жилээс эхлэн “Залуу малын эмч” хөтөлбөрийн хүрээнд томилогдсон залуу малын эмчийг үндсэн ажилтнаар ажиллуулах, цалинжуулах боломжтой болон хүсэлтэй байх.
Төслийн зүгээс сонгогдсон залуу малын эмч нарын цалинг нэг жилийн хугацаанд олгохоос гадна тухайн мэргэжилтнийг чадавхжуулах сургалтаар хангах тул ажил олгогчоор хамтран ажиллах хүсэлтэй мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь төслөөс томилогдох залуу малын эмчийг ямар чиглэлээр мэргэшүүлж, цаашид ажиллуулах сонирхолтой байгаагаа албан хүсэлтдээ тодорхой зааж өгнө үү.
“Залуу малын эмч” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд дараах баримт бичиг бүрдүүлж төсөлд цахимаар ирүүлнэ. Үүнд:
- 1. Сонирхол илэрхийлэх албан хүсэлт (Маягт эндээс татаж авна),
- 2. Аймгийн Мал эмнэлгийн газартай байгуулсан гэрээний хуулбар,
- 3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- 4. Хуулийн этгээдийн захирлын иргэний үнэмлэхийн хуулбар,
- 5. Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (e-balance.mof.gov.mn –с татаж авсан 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлан).
“Залуу малын эмч” хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөр хариуцсан ажилтан З.Буянхишигээс авах боломжтой. Тодруулах, лавлах зүйл байвал Buyankhishig.Lcp@gmail.com цахим хаягаар эсвэл төслийн 7010-4041 дугаарт холбогдоно уу.
МАА-Н ЭЗЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БУЙ АЙМАГ, СУМУУД