СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - БАЙГУУЛЛАГА)
МОНГОЛ УЛС
ЦАХИМ ХОРШОО ТӨСӨЛ
Зээлийн дугаар: TFC2460, Р174733
Тендерийн нэр: Малчид болон хоршоодыг хариуцлагатай, тогтвортой, ул мөрийг нь мөшгөх боломжтой үйлдвэрлэлд бэлтгэх, зохистой дадал хэрэгжүүлэх, зах зээлтэй холбох үйлчилгээ
Тендерийн дугаар: CS-CQS-C2-7/2026
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Японы Засгийн газрын нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг 2025-2026 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн зорилтот аймаг, сумдын малчид болон хоршоодыг хариуцлагатай, тогтвортой, ул мөрийг нь мөшгөх боломжтой үйлдвэрлэлд бэлтгэх, зохистой дадал хэрэгжүүлэх, зах зээлтэй холбох зорилго бүхий зөвлөх байгууллагыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх байгууллагад тавигдах чадварын шаардлагууд нь:
- Монголд малчдын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн дор хаяж 5 жилийн шууд үйл ажиллагааны туршлагатай байх ба сургалт нь 500-аас доошгүй малчин өрхөд хүрсэн дор хаяж хоёр даалгаврыг гүйцэтгэсэн байх;
- Ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээнд ажиллаж байсан туршлагатай байх;
- мал аж ахуй, хөдөөгийн хөгжил биш/
- Байгууллага нь олон улсын худалдан авагчдын хүлээн зөвшөөрдөг ноос, ноолуурын хариуцлагатай, тогтвортой үйлдвэрлэлийн стандартын чиглэлээр ажилласан өмнөх туршлагатай байх
Хүний нөөц:
- Багийн удирдагч: 7-оос дээш жил тогтвортой мал аж ахуй, ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээнд ажиллаж байсан туршлагатай, Монгол хэлтэй.
- Сургалтын мэргэжилтэн: Мал аж ахуйн бүлгүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах туршлагатай.
- Малын тавлаг байдал/GAP мэргэжилтэн: Мал амьтны тавлаг байдлын таван эрх чөлөө болон ISO 22786, түүнтэй дүйцэхүйц мэдлэгтэй.
- Зах зээлийн холболтын мэргэжилтэн: Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ноолуурын худалдан авагчид болон худалдан авагчдын платформуудтай баталгаатай холбоо тогтоосон туршлагатай зах зээлийн холболтын мэргэжилтэн байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй ажлын даалгавар, тавигдах шаардлага, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, мөн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг vpia.procurement3@gmail.com хаягаар холбогдож авна уу.
Сонирхсон зөвлөх байгууллага нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар бүхий мэдлэг туршлагатай гэдгээ нотлон харуулсан мэдэгдэл (лавлагаа гэрээ, гүйцэтгэлийн гэрчилгээ эсвэл ашиг хүртэгчийн мэдээллийг агуулсан байх ёстой) ирүүлнэ. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх зааврыг Хавсралт 1-д, Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Хавсралт 2-т тайлбарласан болно.
Зөвлөхийг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгон шалгаруулна. Дэлхийн Банкны ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 9 дүгээр сарын шинэчилсэн 6 дахь хэвлэл)-ийн III хэсэг, 3.14, 3.15, 3.16, 3.17 дахь заалтууд дахь ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг Дэлхийн Банк баримталдаг болно.
Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2026 оны 05 дугаар сарын 11-ны 11.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн эсвэл цахимаар хүргэнэ.
Цахим хоршоо төсөл, Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 205 тоот.
Утас: 976-75704047
И-мэйл хаяг: vpia.procurement3@gmail.com


