ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

​Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийг хүлээн авсан бөгөөд орлогын тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулах гэж байна.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх”төслийн “Ухаалаг хөдөө аж ахуй” эрхлэхэд зориулан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажилд газар тариалан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэдээллийн технологи, программ хангамж, сансрын технологи, газар зүйн мэдээллийн систем, бэлчээр тэжээлийн мэргэшсэн мэдлэгтэйбайгууллагуудыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх байгууллагыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэхэд мөрдөх худалдан авах ажиллагаа: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 6 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)-ний Зөвлөх сонгох чадварын үнэлгээний аргын дагуу шалгаруулах ба “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөх байгууллагыг техникийн болон санхүүгийн санал ирүүлэхийг урих бөгөөд ирүүлсэн санал нь “хангалттай” гэж үнэлэгдвэл гэрээний хэлэлцээрийн урилга хүргүүлнэ.Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 

Ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягтыг доорх хаягаар холбогдож авна уу. 

Сонирхлоо илэрхийлсэн мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 6-ний 11:00 цагаас өмнө Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх хаягаар эсвэл цахимаар ирүүлнэ үү.

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Парк Плейс оффис, 6 давхар, 602 тоот.                          

Утас: 8000-9915, Цахим хаяг: bulgaa.amarsaikhan@gmail.com