МАЛЧИН ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ОЛГОНО
Малчин өрхүүдэд дэмжлэг олгоно
Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын нийт малчин өрхүүдэд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах, зуд, цасан болон шороон шуурга, Ковид-19 зэрэг бэрхшээлийг эрсдэл багатай даван туулахад зориулж өрх бүрд 100 мянган төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү буцалтгүй тусламж, санхүүжилтэд Үндэсний статистикийн хорооны 2020 оны эцсийн мал тооллогоор бүртгэгдсэн малчин өрхүүд хамрагдах юм. Энэхүү тусламж, төсөлтэй холбоотой санал, гомдлыг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн веб хуудас болон 70104042 дугаараар холбогдон өгөх боломжтой.