Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн жолоочийн ажлын байрны зар
ТХН-ийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд машин техникийн бүрэн бүтэн болон бэлэн байдлыг хангаж ажилллах.
Үүрэг даалгавар
- Найдвартай, аюулгүй тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх;
- Олгогдсон тээврийн хэрэгслийг зөв ашиглан, өдөр тутмын засвар үйлчилгээг хийх;
- Мэргэжлийн өндөр төвшинд ёс зүйтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
- Тээврийн хэрэгслээр зорчиж буй ажилтан, зочинд хүндэтгэлтэй хандах, анхаарал тавих;
- Ажил эхлэхийн өмнө хариуцсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, цэвэр үзэмжтэй байлгах;
- Тээврийн хэрэгсэл ашиглахтай холбогдох замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдөх, замын нөхцөл байдал болон тээврийн хэрэгсэлд ачсан ачаа зэргийг тооцоолон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний хурдыг зохих дүрэмд заасан хэмжээнд болон нөхцөл байдалд тааруулах;
- Шаардлагатай түлхүүр багаж хэрэгсэл, сэлбэг, галын хор, анхны тусламжийн хайрцаг зэргийг бэлэн байлгах, урт хугацааны аялалд ус нөөцлөх;
- Тээврийн хэрэгслийн ээлжит үйлчилгээг цаг хугацаанд нь хийлгэх, үзлэг засварт оруулах, холбогдох ажилтанд мэдээлэх;
- Тээврийн хэрэгсэлд шаардлагатай жижиг засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар засуулж аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Аяллын өмнөх болон дараах шалгалт хийж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах;
- Аяллын болон бусад бүртгэлийг цаг тухайд нь хөтөлж, зорчсон ажилтнаар тухай бүр нь гарын үсэг зуруулж, баталгаажуулж байх;
- Шатахууныг цаг тухайд нь хүлээн зөвшөөрсөн шатахуун түгээгүүрийн газраас цэнэглэх, шатахууны хангалттай нөөцтэй байх;
- Шаардлагатай ачааг тээврийн хэрэгсэлд ачих/буулгах;
- Бусад хуваарилсан үүрэг даалгаврыг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
Мэргэжлээрээ 5 дээш жил ажилласан, Хөдөө орон нутагт жолоочоор ажиллаж байсан туршлагатай, Ажлын ачаалал даах чадвартай, Багаар ажиллах чадвартай, Хариуцлагатай, Идэвх санаачилгатай, Харилцааны соёлтой, Хувийн зохион байгуулалт сайтай, Муу зуршилгүй, В, Д ангилалтай бол давуу талтай.
Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 11-р сарын 17-ны 11.00 хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн байр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Парк Плейс оффис, 6 давхар, 602 тоот.
Холбоо барих утас: 976+7010 4041