УМЭАЦТЛ-ийн дэргэдэх Биоаюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторийн засварын ажил эхэллээ
МАА-ЭЗЭН төслийн дэмжлэгтэйгээр УМЭАЦТЛ-ийн дэргэдэх Биоаюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторийн засварын ажлыг эхлүүлээд байна.
Тус лаборатори нь 2007 онд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКA/-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Мал, амьтны вируст өвчний оношилгооны төв” нэртэйгээр анх байгуулагдсан. Энэхүү лаборатори нь хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчнийг цаг алдалгүй шуурхай оношлох, улмаар мал сүрэг эрүүл болохыг баталгаажуулах, үүнийг олон улсын хэмжээнд нотлон харуулах үндсэн үүрэгтэй.
2021 оны 11 сард болсон галын ослын улмаас хэвийн ажиллагаа нь доголдоод байсан тус лабораторийг засварлан бүрэн ажиллагаанд оруулснаар мал, амьтны гоц халдварт өвчний оношилгоо, шинжилгээний ажлын чанар, хүртээмж дээшлэх ба био-аюулгүй байдлын нөхцөл найдвартай хангагдах юм.