Биоаюулгүй байдал/Биохамгаалал болон Эрсдэлийн үнэлгээний сургалт явагдаж байна

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-ЭЗЭН) төслөөс улсын мал эмнэлгийн 25 лабораторийн ажилтан нарт зориулсан “Биоаюулгүй байдал/Биохамгаалал & Эрсдэлийн үнэлгээний үндсэн сургалт”-ыг Хэнтий аймгийн Мал эмнэлгийн лабораторид энэ долоо хонгоос эхлэн зохион байгуулж байна.

Тус сургалтын модуль нь улсын болон аймгийн түвшний мал эмнэлгийн лабораториудад Биоаюулгүй байдал/Биохамгаалал, эрсдэлийн үнэлгээ хийхэд туслах зорилготой юм. Ингэснээр олон улсын стандарт болох ISO/IEC 17025-ийн шаардлагыг хангахад чухал алхам болох юм.

Сургалтаар Монголын мал эмнэлгийн сүлжээ лабораторийн зохистой дадал, биоаюулгүй байдал/биохамгааллын үндсэн арга техникийн талаар мэдлэг эзэмшүүлж, дадлагажуулах юм.     
                       

Сургалтыг Олон улсын зөвлөх, УМЭАЦТЛ, ХӨСҮТ-ийн үндэсний зөвлөхүүд удирдан явуулж байна.  Тус сургалтыг Өвөрхангай болон Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораториудад тус тус зохион байгуулах юм.