“ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БҮТЭЭМЖИТ ТҮНШЛЭЛИЙН ДЭД ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн “Нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” бүрэлдэхүүн хэсэг нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилготойгоор “ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд бүтээмжит түншлэлийн дэд төслүүдийг дэмжих гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2023 оны 5-р сарын 31-ний өдөр зохион байгуулаглаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд сонгон шалгарсан эхний 3 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаа ба бусад дэд төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ёслолын арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон Дэлхийн банкны Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн Ахлах эдийн засагч  Др.М.Ситарамачандра нар үг хэллээ.