ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шарлгаруулалтын нэр: “Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн лабораторийн засварын ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: W-RFQ-C1-02/2023

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг

нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дараах тендер шалгаруулалт зарлаж байна.

Захиалагч нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн лабораторийн засварын ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Төгрөгийн данс:

Хүлээн авагч байгууллага: 

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл

Хүлээн авах дансны нэр: 

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл

Дансны дугаар:

100900011971

Харилцагч банк:

Төрийн сан

Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журмыг баримтлан гүйцэтгэнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн “2022, 2021, 2020” борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь Төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 20 хувиар төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 2 жил (2022, 2021 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.                                                                             

Тусгай зөвшөөрөл: Барилга хот байгуулалтын яамны БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт 3,400,000.00 (Гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 9 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагаас өмнө

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IXа

байр, ХХААХҮЯ-ны 403 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй

тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 11.15 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Ажилтны нэр:Г.Ганчимэг

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парк Плейс, 602 тоот

Утас: 976-70104041, 976-99998077

И-Мэйл: procurement@lcp.mn