ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслийг 2020-2025 онд хэрэгжүүлж байгаа ба төслийн хэрэгжүүлэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) ажиллаж байна. Төслийн зорилго нь мал сүргийн халдварт өвчний тархалтыг бууруулах, малын гаралтай бүтээгдэхүүн (мах, сүү, ноос, ноолуур)-ий гарцыг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, гамшгийн үед яаралтай хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын мал аж ахуйн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор их, дээд сургуулийг мал аж ахуй, мал эмнэлэг, бизнесийн удирдлага, мэдээллийн технологи болон бусад холбогдох мэргэжлээр сүүлийн жилүүдэд төгссөн залуу мэргэжилтнүүдэд мэргэжлийн болон ажлын талбар дээр практик ур чадвар олгох зорилго бүхий “Залуу мэргэжилтэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд төслийн удирдлагын талаар мэдлэг олгох, мэдлэгээ дээшлүүлэх, тухайн ажлын байранд түшиглэн ур чадвараа нэмэгдүүлэх, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх, шинэлэг шийдэл нэвтрүүлэх боломжийг олгох замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм.

Тус хөтөлбөрт хамрагдах залуу мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуур, шаардлагыг хангасан байна.

Шалгуур, шаардлага

Нотлох баримт

1

Хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байх

- Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл

- Залуу мэргэжилтэний анкет /CV/

2

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Дипломын хуулбар

3

Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр 2.5-аас дээш голч дүнтэй төгссөн байх

4

1993 оны 10 дугаар сарын 1-ээс хойш төрсөн байх

Иргэний цахим үнэмлэхний хуулбар / Лавлагаа

5

Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх

Дипломын хуулбар / Сургалтын гэрчилгээ / Бусад

6

Гэмт хэрэгт холбогдоогүй байх

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт / Лавлагаа*

7

Малын эрүүл мэнд, мал үржүүлэг, мал аж ахуйн үйдвэрлэл, тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй, цаашид мэргэжлээрээ ахиж дэвших зорилготой байх

Хүсэл эрмэлзэл, зорилгоо тодорхойлсон 400-аас доошгүй үгтэй эссэ

8

Бие даан болон багаар ажиллах чадвартай

Онлайн ярилцлагын үнэлгээ (Хураангуй жагсаалтад орсон залуу мэргэжилтнийг ярилцлагад урина)

*Лавлагааг Е-mongolia системээс авна.

Хүсэлтэд хавсаргах баримт бичгүүд:

  1. Хөтөлбөрт хамрагдах хүсэлт
  2. Залуу мэргэжилтний анкет
  3. Иргэний үнэмлэх  /лавлагаа/
  4. Диплом  /хуулбар/
  5. Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох гэрчилгээ /бусад/
  6. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ /хамрагдсан бол/
  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /лавлагаа/
  8. Хүсэл эрмэлзэл, зорилгоо тодорхойлсон 400 аас доошгүй үгтэй  /эссэ /

 

Дээр дурдсан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж хамгийн өндөр оноогоор үнэлэгдсэн 20 залуу мэргэжилтнийг сонгож гэрээ байгуулах ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ), Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх  (МАА-н ЭЗЭН) Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах ажлын байранд ажиллуулна.

* Хүсэлт гаргагч тодорхойлолт холбоосоор хандаж өөрийн сонирхож байгаа ажлын байрны тодорхойлолтыг харах боломжтой.

Сонирхож байгаа иргэн маягт холбоосоор ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНИЙ АНКЕТ татан авч бөглөх ба өргөдөл, бичиг баримтын хуулбарын хамт нэгтгэн PDF өргөтгөлтэй хадгалж tungalagbolor.lcp@gmail.com болон enkhamgalan.lcp@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: Улаанбаатарын цагаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 17:30 цаг. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй.

Хөтөлбөртэй холбоотой тодруулга авах шаардлагатай бол 70104041 утсаар холбогдон лавлах боломжтой.