ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

​Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийн хүрээнд “Мал сүргийн бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ худалдан авах гэж байна.

Зорилтот орон нутагт төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх, төслийн хөгжлийн зорилтуудыг хангах, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл болон бусад холбогдох арга хэмжээг нэгтгэн цогц хэлбэрээр Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай мэргэшсэн байгууллагуудыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх байгууллагыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийг хэрэгжүүлэхэд мөрдөх худалдан авах ажиллагаа: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 09 дүгээр сард шинэчилсэн)-ний Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу шалгаруулах ба “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөх байгууллагыг техникийн болон санхүүгийн санал ирүүлэхийг урих бөгөөд ирүүлсэн санал нь “хангалттай” гэж үнэлэгдвэл гэрээний хэлэлцээрийн урилга хүргүүлнэ. Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт болон зааврыг доорх хаягаар холбогдож авна уу.

Сонирхлоо илэрхийлсэн мэдэгдлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны 11:00 цагаас өмнө Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх хаягаар эсвэл цахимаар ирүүлнэ үү.

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Сөүл бизнес центр, 705 тоот.                         

Утас: 8810-1240, Цахим хаяг: tugullcp@gmail.com