МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

i. Ерөнхий зүйл: “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА ЭЗЭН) төсөл нь сонгогдсон бүс нутагт мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш цаг хугацааны өөрчлөлтөд дээрх зорилтот бүлгүүдийн малчид болон малчин өрхүүдэд, ялангуяа төслийн зорилтот аймгуудын малчдад төслийн хэрэгжилтээс үзүүлж буй үр дүн, нөлөөлөлд давтамжит судалгаа, үнэлгээ, дүгнэлт хийж гарах зөвлөмжийг төслийн үйл ажиллагаатай уялдуулах, үр дүн гаргахад анхаарч ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний ажлын байранд урьж байгаа юм.

ii. АЖЛЫН зорилго: Тус зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар нь төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх суурь нөхцөл байдал, төслийн хэрэгжилтийн дунд шат, эцсийн үр дүнд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээний тайлан боловсруулах явцад шаардагдах тоон болон чанарын мэдээллээр хангахад шаардагдах мэдээллийн баазыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх удирдлагын мэдээллийн систем (MIS)-ийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнчлэн, төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрээр мэдээ, дата бий болгох, төслийн зорилтот аймаг, сумд, бүлгүүдэд төслийн хэрэгжилтээс үзүүлж буй үр дүн, нөлөөлөлд давтамжит судалгаа, үнэлгээ, дүгнэлт хийж гарах зөвлөмжийг төслийн үйл ажиллагаатай уялдуулах, үр дүн гаргахад анхаарч ажиллахад дэмжлэг үзүүлэх юм.

Мэдээллийн технологийн зөвлөх нь https://mis.lcp.mn сайтад байрлах LCP MIS буюу удирдлагын мэдээллийн системийн ажиллах үеийн доголдлыг арилгах,  онлайн байршуулах, хамгаалалт бүхий дата төвд найдвартай, байршуулах асуудлыг шийдвэрлэх, засварлах ажлыг гүйцэтгэнэ.

III. Гүйцэтгэх ажил үүрэг: Мэдээллийн технологийн зөвлөхийн ажлын хамрах хүрээ нь дараах ажил үүргийг гүйцэтгэх боловч үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Системийн тогтмол ажиллагааг хангах
    • Тус системийн байнгын тогтмол ажиллагааг хангах, гарын авлагыг боловсронгуй болгох.
    • Серверийн шинэчлэлт болон хамгаалалтыг хариуцаж ажиллах
    • Веб серверийг оновчтой ажиллуулахын тулд тохируулга хийх
    • Серверийн ашиглалт, нөөцийн хуваарилалтыг сайжруулах
    • Найдвартай эрчим хүч, сүлжээний нөөц бүхий дата төвийн тохиромжтой байршлыг тодорхойлох
  • Алдааг олж засварлах:
  • Өгөгдлийн сан, программын серверийн хувилбарын зөрчлийг тодорхойлж, шийдвэрлэх
  • Үйлдлийн системийг шинэчилж, шаардлагатай хамгаалалтын засваруудыг хийх
  • Ачаалах хурд болон ерөнхий гүйцэтгэлийг сайжруулахын тулд мэдээллийн санг оновчтой болгох
  • ТХН-ийн ажилтнууд болон бусад оролцогч талууд УМС/MIS-д мэдээлэл оруулах, мэдээлэл авч хэрэглэхэд хялбар бус байдлыг засварлах, сайжруулах
  • Засвар үйлчилгээ, дэмжлэг:
  • ТХН-ийн ажилтнууд болон бусад оролцогч талууд УМС/MIS-д мэдээлэл оруулах, мэдээлэл авч хэрэглэхэд энгийн, хялбар, ойлгомжтой болгох засвар, үйлчилгээг хийх
  • Гэрээний хугацаанд бүхий л засвар үйлчилгээ үзүүлэх, туслах үйлчилгээ үзүүлэх
  • Серверийн гүйцэтгэлийг хянаж, үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэх
  • Тогтмол нөөцлөлт хийж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах
  • Шаардлагатай тохиолдолд төслийн багт техникийн дэмжлэг үзүүлэх

IV. ГАРАХ ҮР ДҮН болон ТӨЛБӨРИЙН ХУВААРЬ

 

Хүлээлгэж өгөх ажлын гүйцэтгэл

Төлбөрийн хуваарь

/Гүйцэтгэлд суурилсан үр дүнгээр олгоно/

1.ТХН-ийн ажилтнууд болон бусад оролцогч талууд удирдлагын мэдээллийг системд мэдээлэл оруулах, мэдээлэл авахад хялбар, алдаа зөрчилгүй системийн ажиллагаа

30%

2.Тодорхойлсон асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлан.

30%

3.Гүйцэтгэл болон серверийн ашиглалтыг сайжруулсан болон MIS-ийг оновчтой болгосон тайлан болон гарын авлага

40%

 

V. ХУГАЦАА: Мэдээлэл технологийн зөвлөх нь гэрээ байгуулснаас хойш Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжиж дуусах (2025 оны 6-р сарын 30) хүртэлх үйлчилгээ үзүүлэх болно.

VI. УР ЧАДВАР БОЛОН АЖЛЫН ТУРШЛАГАД ТАВИГДАХ шаардлага: Мэдээллийн технологийн мэргэшсэн зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Мэдээллийн системийн инженер, программ хангамж, түүнтэй адилтгах чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Вебд суурилсан мэдээллийн системийг хөгжүүлэх, засварлах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
  • Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагын мэдээллийг ирүүлэх. Өгөгдлийн сангийн удирдлага, серверийн тохиргоо, гүйцэтгэлийг оновчтой болгох чиглэлээр туршлагатай байх.
  • Олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.

Материал ирүүлэх хугацаа: Сонирхсон зөвлөх нь Cover Letter Eng/Mon, CV (Curriculum Vitae) Eng/Mon, дипломын хуулбар, ажлын туршлагын мэдээлэл, хоёр лавлагааны захидлын хамт 2024 оны 7-р сарын 08-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлэхийг урьж байна. 

Хаяг: Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Баянзүрх дүүрэг, Сөүл бизнес төвийн 705 тоот хаягаар эсвэл tugullcp@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү. Зөвхөн хураангуй жагсаалтад орсон оролцогчтой холбоо барина. 

Холбоо барих утас: 976+7700-4047