Сонгогдсон 8 аймагт бруцеллёзын суурь судалгаа хийгдэж байна
2020-11-06
Сонгогдсон 8 аймагт бруцеллёзын суурь судалгаа хийгдэж байна. Энэхүү судалгааны зорилго нь мал сүргийн дундах (үхэр, хонь, ямаа) бруцеллёзын халдварлалтын өнөөгийн түвшнийг тогтоох юм. Энэхүү судалгаа нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийн хэрэгжих хугацаанд мал сүргийн дундах бруцеллёзын халдварлалтын түвшний өөрчлөлтийг хэмжих суурь үзүүлэлт болж ашиглагдана.