ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР​

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР​

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийн хүрээнд “Төслийн хөндлөнгийн үр дүнгийн давтамжит судалгаа” хийх зөвлөх үйлчилгээ худалдан авахаар мэргэшсэн байгууллагуудыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ нь төслийн хэрэгжилтийн эцсийн шатны үнэлгээг хийхээс өмнө төслийн хэрэгжилтийн явц, үзүүлж буй үр нөлөөг суурь судалгааны үр дүн, түүврийн арга зүйтэй харьцуулсан дүр зургаар тодорхойлохоос гадна төслийн хэрэгжилтэд нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй гадаад хүчин зүйлсийг судлах чиг үүрэгтэй юм.

Зөвлөх байгууллагыг Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн зээлдэгчдийн мөрдөх худалдан авах ажиллагааны журам: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 09 дүгээр сард шинэчилсэн)-ний Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгон шалгаруулах ба “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөх байгууллагыг техникийн болон санхүүгийн санал ирүүлэхийг урих бөгөөд ирүүлсэн санал нь “хангалттай” гэж үнэлэгдвэл гэрээний хэлэлцээрт урина. Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт, зааврыг доорх хаягаар холбогдож авна уу.

Сонирхлоо илэрхийлсэн мэдэгдлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны 11:00 цагаас өмнө Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх хаягаар эсвэл цахимаар ирүүлнэ үү.

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сити тауэр, 704 тоот.                         

Утас: 7700-4047, Цахим хаяг: tugullcp@gmail.com