ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийн хүрээнд “Мал аж ахуйн бүтээмж, малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний байгаль орчин, нийгмийн бодлогын баримт бичиг боловсруулах” зөвлөх үйлчилгээ худалдан авахаар мэргэшсэн байгууллагуудыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ нь Биокомбинат ТӨХХК-н био бэлдмэлийн үйлдвэр, агуулах, ус цэвэршүүлэх байгууламж болон Мал эмнэлгийн лабораторийг засах, нураах, шинээр барих, тэжээл үйлдвэрлэлийн зангилаа төвүүд, үржлийн аж ахуйн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчин, нийгмийн суурь судалгаа, эрсдэл, нөлөөллийг тодорхойлох, удирдах арга зүй, нөлөөлөлд өртөгч талууд болон оролцогч талуудыг тодорхойлох, мэдээлэх үйл ажиллагааг багтаасан багц бичиг баримтыг МУ-ын хөгжлийн бодлого, хууль, Засгийн газрын тогтоол, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай журмууд, Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн бодлогын баримт бичгүүдийн шаардлагад нийцүүлсэн байдлаар боловсруулах чиг үүрэгтэй юм.

Зөвлөх байгууллагыг Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн зээлдэгчдийн мөрдөх худалдан авах ажиллагааны журмын Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгон шалгаруулах ба “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөх байгууллагыг техникийн болон санхүүгийн санал ирүүлэхийг урих бөгөөд ирүүлсэн санал нь “хангалттай” гэж үнэлэгдвэл гэрээний хэлэлцээрт урина. Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт, зааврыг доорх хаягаар холбогдож авна уу.

Сонирхлоо илэрхийлсэн мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний 11:00 цагаас өмнө Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх хаягаар эсвэл цахимаар ирүүлнэ үү.

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сити тауэр, 704 тоот.                         

Утас: 7700-4047, Цахим хаяг: tugullcp@gmail.com