СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - БАЙГУУЛЛАГА)

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - БАЙГУУЛЛАГА)

МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Зээлийн дугаар: 6508-MN

Тендерийн нэр: Мал аж ахуйн бүтээмж, малын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний байгаль орчин, нийгмийн бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөх үйлчилгээ

Тендерийн дугаар: CS-CQS-C2-12/2024

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийн хүрээнд Биокомбинат ТӨХХК-н био бэлдмэлийн үйлдвэр, агуулах, ус цэвэршүүлэх байгууламж болон Мал эмнэлгийн лабораторийг засах, нураах, шинээр барих, тэжээл үйлдвэрлэлийн зангилаа төвүүд, үржлийн аж ахуйн үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчин,  нийгмийн суурь судалгаа, эрсдэл, нөлөөллийг тодорхойлох, удирдах арга зүй, нөлөөлөлд өртөгч талууд болон оролцогч талуудыг тодорхойлох, мэдээлэх үйл ажиллагааг багтаасан багц бичиг баримтыг МУ-ын хөгжлийн бодлого, хууль, Засгийн газрын тогтоол, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай журмууд, Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн бодлогын баримт бичгүүдийн шаардлагад нийцүүлсэн байдлаар боловсруулах зөвлөх үйлчилгээ худалдан авахаар мэргэшсэн байгууллагуудыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх байгууллагад тавигдах чадварын шаардлагууд нь:

  • Дэлхийн банкны хууль, дүрэм, журам стандартад нийцүүлэн баримт бичиг боловсруулж байсан туршлагатай бол давуу талтай;
  • Зөвлөхийн баг нь Байгаль орчин, хөдөө аж ахуй болон, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн 3 ба түүнээс дээш мэргэжилтнүүдтэй байх.
  • Байгаль орчин, нийгмийн удирдлагын тогтолцооны баримт бичгийг англи, монгол хэл дээр боловсруулах чадвартай, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;

Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар бүхий мэдлэг туршлагатай гэдгээ нотлон харуулсан мэдэгдэл ирүүлнэ. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх зааврыг Хавсралт 1-д, Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Хавсралт 2-т тайлбарласан болно.

Зөвлөхийг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгоно шалгаруулна. Зөвлөх байгууллага нь ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн зээлдэгчийн мөрдөх худалдан авах ажиллагааны журам: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 9 дүгээр сарын шинэчилсэн 6 дахь хэвлэл)-ийн III хэсэг, 3.14, 3.15, 3.16, 3.17 дахь заалтууд дахь ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг Дэлхийн Банк баримталдаг болно.

Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг tugullcp@gmail.com хаягаар холбогдож авна уу.

Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2024 оны 12 дүгээр сарын 20-ны 11.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн эсвэл цахимаар хүргэнэ.

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (LCP) Улаанбаатар хот, БЗД 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 101 тоот.

Утас: 976-77004047, Имэйл: tugullcp@gmail.com