МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ГОЙД АШИГ ШИМТ ҮРЖЛИЙН МАЛ НИЙЛҮҮЛЭХ УРИЛГА

Махны чиглэлийн гойд ашиг шимт үржлийн мал нийлүүлэх урилга

МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Худалдан авалтын дугаар: GO-RFB-C2/C4-03/2024-01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааны хүрээнд махны чиглэлийн гойд ашиг шимт үржлийн мал худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд махны чиглэлийн Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Герефорд, үүлдрийн 18-аас доошгүй сартай өсвөр бух, хээлтэй гунж, нийлүүлэх боломжтой иргэн, хуулийн этгээдийг 2024 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас өмнө   livestockpurchase@gmail.com цахим хаягаар саналаа ирүүлэхийг урьж байна.

Санал ирүүлэхэд дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • Тухайн үүлдрийн малыг цэврээр нь өсгөн үржүүлдэг байх (тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт),
  • Мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх үйлчилгээнд малаа бүрэн хамруулсан эсэх талаарх мэргэжлийн байгууллагын тодорхойлолт,
  • Нийлүүлэх мал нь захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх,
  • Нийлүүлэх малын үүлдэр, нас, хүйс, тооны талаарх мэдээлэл тодорхой байх,
  • Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтад 21-30 хоногийн хугацаанд байлгах хашаа хороо, өвс, тэжээлийн нөөцтэй байх.

Сонирхсон иргэн, хуулийн этгээд нь үнийн саналын маягт, техникийн тодорхойлолтыг доорхи цахим хаяг болон утасны дугаараар холбогдож авна уу.

 Дээрх шаардлагыг хангасан санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн нийлүүлэх малд шилэн сонголт хийж, шаардлагад тэнцсэн малыг худалдан авах болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 101 тоот.

Холбоо барих утас: 7700 4047

Имэйл: livestockpurchase@gmail.com