СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

МОНГОЛ УЛС
ЦАХИМ ХОРШОО ТӨСӨЛ
Зээлийн дугаар: TFC2460, Р174733
Тендерийн нэр: Төслийн эцсийн үр дүнд хөндлөнгийн үнэлгээ хийх, төслийн хаалтын тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээ
Тендерийн дугаар: CS-CQS-C3-06/2026

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Японы Засгийн газрын нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг 2025-2026 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн зорилтуудын биелэлт, ялангуяа төслийн зорилтот аймагт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг бүлгүүдийн амьжиргааг сайжруулах чиглэлээрх үр дүнг судлан шинжлэх мөн уг үнэлгээ нь Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн салбар болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч бүлгүүдэд   тус төсөл хэр үр дүнтэй, үр ашигтай хэрэгжсэнийг үнэлэх зорилго бүхий зөвлөх байгууллагыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна. 
Зөвлөх байгууллагад тавигдах чадварын шаардлагууд нь:
•    Монгол Улсад хууль ёсоор бүртгэлтэй, багадаа таван (5) жил дараалан идэвхтэй үйл ажиллагаа явуулсан үндэсний аж ахуйн нэгж/байгууллага байх. Хувь зөвлөхүүд оролцох эрхгүй.
•    Сүүлийн таван (5) жилийн хугацаанд ижил төстэй цар хүрээтэй, (20,000 ам.доллар ба түүнээс дээш үнэтэй) багадаа нэг (1) гэрээг амжилттай гүйцэтгэсэн байх. "Ижил төстэй гэрээ" гэдэгт Монгол Улсын хөдөө орон нутагт өрхийн судалгаа, нийгэм-эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, эсвэл хөдөө аж ахуйн үнэлгээг гүйцэтгэсэн байхыг ойлгоно.  
•    Дараах шаардлагыг давуу тал гэж үзнэ:
a.    Дэлхийн Банк эсвэл олон талт хөгжлийн бусад банкны төслүүдэд үнэлгээ хийх, эсхүл Төслийн хэрэгжилтийн эцсийн тайлан (ICR)-г боловсруулах чиглэлээр өмнө нь ажилласан туршлагатай бол
b.    Хөдөө аж ахуйн хоршоо, ноолуурын нэмүү өртгийн сүлжээ эсвэл цахим платформыг үнэлэх чиглэлээр мэргэшсэн туршлагатай бол
        Хүний нөөц:
Багийн ахлагч /Хяналт шинжилгээ, үнэлгээний  мэргэжилтэн
Олон нийтийн оролцоог идэвхжүүлэх болон хоршооллын асуудал хариуцсан мэргэжилтэн
Дижитал платформ / Технологи нэвтрүүлэлтийн мэргэжилтэн
Ноос, ноолуурын салбарын мэргэжилтэн
Дэлгэрэнгүй ажлын даалгавар, тавигдах шаардлага, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, мөн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ganpurev.m@piu.mn хаягаар холбогдож авна уу. 
Сонирхсон зөвлөх байгууллага нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чадвар бүхий мэдлэг туршлагатай гэдгээ нотлон харуулсан мэдэгдэл ирүүлнэ. Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх зааврыг Хавсралт 1-д, Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Хавсралт 2-т тайлбарласан болно.
Зөвлөхийг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн чадварт суурилсан үнэлгээний аргын дагуу сонгон шалгаруулна. Дэлхийн Банкны ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2023 оны 9 дүгээр сарын шинэчилсэн 6 дахь хэвлэл)-ийн III хэсэг, 3.14, 3.15, 3.16, 3.17 дахь заалтууд дахь ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг Дэлхийн Банк баримталдаг болно.
Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2026 оны 09 дүгээр сарын 21-ний 11.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн эсвэл цахимаар хүргэнэ.
Цахим хоршоо төсөл,  Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 205 тоот. 
Утас: 976- 75704047
И-мэйл хаяг:  ganpurev.m@piu.mn