МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал сүргийн эрүүл мэнд, ашиг шимийг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” (МАА-н ЭЗЭН) төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд “ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” хөтөлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 27-нд зарлан “Мал аж ахуйн инновац шингэсэн үйлчилгээ үзүүлэх загвар” болон “Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл” төрлүүдэд нийт 163 дэд төслийн саналыг хүлээн авсан болно.

Гэвч өнгөрсөн жил тохиолдсон хаваржилтын хүндрэл болон Монгол Улсын мал аж ахуйн салбарт үүссэн малын халдварт өвчин, бусад нөхцөл байдлын улмаас ХХААХҮЯ болон Дэлхийн банкны хамтын шийдвэрээр МАА-н ЭЗЭН төслийн бүрэлдэхүүн хэсгийн санхүүжилтийн хуваарилалтад холбогдох өөрчлөлтүүд орсон.

Үүнтэй холбоотойгоор “ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын эхний шатны дүн тодорхой хугацаагаар хойшлогдсон хэдий ч дээрх нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-аас “ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ” хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлэхээр болсон.  Иймд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь цаашид хэвийн үргэлжлэх ба цаг тухай бүрт шаардлагатай мэдээллээр бид ханган ажиллах болно.

Дашрамд дурдахад төслийн сонгон шалгаруулалтын 1 дүгээр үе шат нь 4 шатлалттай явагдаж байна. Үүнд:

  1. Мэргэшсэн, хараат бус зөвлөхүүдийн дүгнэлт
  2. Техникийн үнэлгээний хорооны үнэлгээ
  3. Дэлхийн банкны сонгон шалгаруулалтын баталгаажуулалт
  4. Төслийн удирдах хорооны баталгаажуулалт