Дараах үйл ажиллагаанууд нь МАА-н ЭЗЭН төслөөс санхүүжилтийн дэмжлэгийг авах боломжгүй болно. Үүнд:

  • - Дэлхийн банкны байгаль орчин, нийгэм жендэрийн бодлоготой нийцэхгүй бол эсвэл төслийн Байгаль орчин, нийгмийн удирдлагын хүрээний хориглосон жасаалтанд багтсан бол;
  • - Төрөөс МАА-н талаар баримталж буй бодлого, стратеги төлөвлөгөөтэй нийцэхгүй бол;
  • - Төслийн зорилго, зорилтуудтай нийцэхгүй бол;
  • - Удирдлагын зардал (шинээр хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбоотой биш бол);
  • - Тээвэр, ложистикийн зардал;
  • - Судалгаа, шинжилгээний ажлууд (цөөн тооны малтай малчдад дэмжлэг үзүүлэх онцгой хэрэгцээ шаардлага байхгүй бол);
  • - Байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамаарч хорогдсон малын тоо, толгойг нөхөх, малжуулах хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаанууд;
  • - Түншлэлийн гэрээнд оролцоогүй эсвэл тэргүүлэгч түншлэгч байгууллагатай албан ёсны хамтын ажиллагаагүй гуравдагч этгээдийн аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх бол;
  • - Газар, компьютер, автомашин худалдан авах, үйлдвэр байгуулах зардлууд; болон
  • - Боловсролын үйл ажиллагаа (сургуулийн ерөнхий зардлууд, сургалтын тэтгэлэг олгох, сургалтын төлбөр төлөх)