Дэд бүрэлдэхүүн хэсгүүд:

1.1. Байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх

a. Мал сургийн эрүүл мэндийн асуудлын тэргүүлэх зорилтууд, баримталж буй эрхзүйн баримт бичиг, дүрэм журам, бодлогыг хянах, үнэлэх, шаардлагатай бодлого, дүрэм журмыг боловсруулах замаар үндэсний мал эмнэлэг, мал сүргийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах. 
b. Мал эмнэлгийн тогтолцооны ажиллах хүчнийг давтан сургах, чадавхижуулах хөтөлбөрийг инститүцчлэх, мэргэжлийн ажиллах хүчний чадавхыг дээшлүүлэх, сургалтын материал боловсруулах, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэжүүлэх замаар малын эмч нар болон энэ салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх.
c. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаар мал эмнэлгийн үйлчилгээний хяналт, үнэлгээг хийлгүүлэх чадавхыг бэхжүүлэх дэмжлэгээр хангах, энэхүү үнэлгээний зөвлөмжийг хариу хангах үр дүнтэй механизмыг бий болгох, мал эмнэлгийн үйлчилгээнд тогтмол үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газарт техникийн туслалцаа үзүүлэх замаар мал эмнэлгийн үйлчилгээний мониторинг, хяналтыг сайжруулах.

1.2. Малын өвчний тандалт ба хяналт, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах

a. Эрсдэлд суурилсан хүнсний аюулгүй байдлын зааварчилга арга хэмжээ, халдварт өвчний судалгаа, хүнсний эрсдэлийн үнэлгээ, хүнсний аюулгүй байдлын стандартууд, дархлаажуулалтын төлөвлөгөө, малын өвчний тандалтын аргууд, өвчний хяналт, судалгаа зэрэг баримт бичгүүдийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх болон малын өвчний хяналтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар хил дамнасан малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан өвчний тандалт ба хяналтын тогтолцоог сайжруулах.
b. Мал эмнэлгийн лабораторийн байгууламж, дэд бүтцийн сүлжээг шинэчлэх, сайжруулах.
c. Малын халдварт болон гоц халдварт өвчингүй бүс, тусгаарлагдсан аж ахуй байгуулах, бий болгоход чиглэсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх стратегиудыг бий болгох, хөгжүүлэх.

1.3. Салбарын цахим үйлчилгээг сайжруулах

a. Мал сургийн эрүүл мэндийн мэдээлэл, малын гаралтай бутээгдэхүүний чанарын баталгаа, гарал үүслийн мэдээллийн нэгдсэн системийг бэхжүүлэх.
b. Лабораторийн мэдээллийн удирдлагын системийг сайжруулах, төгөлдөржүүлэх.
c. Мал сүргийн хөдөлгөөний хяналт, малын гаралтай бутээгдэхууний чанар, хүнсний аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх.
d. Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх тогтолцоог бэхжүүлэх.

1.4. Мал сүргийн эрүүл мэндийн эрсдэлийг удирдах орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан санаачилгуудыг дэмжих

a. Орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан мал сүргийн эрүүл мэндийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах тогтолцоог турших.
b. Мал сүргийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох, мал эмнэлгийн чанартай үйлчилгээг орон нутагт оновчтой хүргэх аргачлалыг боловсруулах, хэвшүүлэх.

 

Дэд бүрэлдэхүүн хэсгүүд:

2.1. Мал сүргийн бүтээмжийг нэмэгдүүлэх 

a. Цөм болон эцэг малын сүрэг, зохиомол хээлтүүлгийн нэгжүүдийг бий болгох замаар малын үржлийн үйлчилгээг сайжруулах
b. Мал сүрэг тэжээх шалгарсан туршлагуудыг нэвтрүүлэн, нутагшуулах, чадавхыг бэхжүүлэх замаар мал сүргийн бүтээмжийг сайжруулах
c. Сүүний чиглэлийн кластерууд, малыг шахан бордох цэгүүд, малын өвчнөөр тайван тусгаарлагдсан аж ахуйг бий болгох замаар хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлэх

2.2. Бүтээмжит түншлэлийг хөгжүүлэх

a. Мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг арга замуудыг тодорхойлох, малчид, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн үйлчилгээний байгууллага, нэмүү өртгийн сүлжээнд оролцогчдыг холбох нэгдсэн механизмыг бий болгох
b. Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бизнес төлөвлөгөөнд тулгуурлан үр дүнд суурилсан дэд төслүүдийг хэрэгжүүлэх замаар малчид болон үйлдвэрлэгчдийг холбосон бүтээмжит түншлэлийг дэмжих