Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голлон анхаарсан. Уг төсөлд 13,684 малчид хамрагдсан ба төсөлд хамрагдсан нийт малчдын мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн. “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон.