Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийн хүрээнд олон талт бүтээмжит түншлэлийг бий болгох замаар тогтвортой, ногоон, өрсөлдөх чадвар бүхий нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх буюу тэргүүлэгч түншлэгчийн зүгээс малчид болон нэмүү өртгийн сүлжээний оролцогч талуудтай албан ёсны гэрээ байгуулан түншлэлийн хамтын шийдэл гаргасан төслүүдийг дэмжинэ. Түүнчлэн салбартаа тэргүүлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон нийгмийн  энтерпрайзийн тэргүүлэх компаниуд, хоршоод, нэмүү өртгийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид, зуучлагч нарын саналыг хүлээн авна.

Оролцогч талууд хамтран санал гаргах боломжтой боловч “Шинэлэг шийдэл” хөтөлбөрт тэргүүлэх түншлэгч нь төлөөлөн оролцоно.

Дараах салбаруудын тэргүүлэгч компаниуд түншлэл байгуулан төслийн санал гаргах ба тус бүрийг үр дүнд суурилсан нөхцөлтэйгөөр 150,000 – 500,000 ам.доллар хүртэлх дүнгээр санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:

  • Мах
  • Сүү
  • Ноос, ноолуур
  • Малын тэжээл*

Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл”-ийг сонгон шалгаруулахдаа хэрэгжихүйц, нэвтрүүлэхүйц,  өргөжүүлэхүйц мөн хүртээмжтэй байдал болон нөлөөллийг нь харгалзан үзнэ.

ТАЙЛБАР: Мал аж ахуй эрхлэгч хуулийн этгээд, мал бордох талбай, мал төхөөрөх ба мах боловсруулах үйлдвэрүүд, ресторанууд, жижиглэн худалдаалагчид, сүүний үйлдвэрүүд, ноос болон ноолуурын бизнес эрхлэгчид, тэжээл тариалагчид, үйлдвэрлэгчид мөн мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах Бүтээмжит түншлэлийн бусад компаниуд, байгууллагууд санал гаргах боломжтой.

*Малын тэжээл үйлдвэрийн чиглэлээр өргөдөл гаргагч нь зөвхөн Ховд болон Төв аймагт хэрэгжүүлэх төслийн санал гаргах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг gantuya.lcp@gmail.com цахим шуудангийн хаягаар болон утсаар авна уу.