Шалгуур хангаж буй өргөдөл гаргагч нар нь 2021 оны 05-р сарын 13-ны 23:59 цагаас өмнө gantuya.lcp@gmail.com хаяг руу өргөдөл гаргахтай холбоотой тодруулах зүйлс, асуултуудаа ирүүлнэ. Төслийн ГШМ–д тусгагдсаны дагуу хүлээн авсан санал, хүсэлтүүдэд өөрийн вэб хуудас http://www.lcp.mn болон сошиал хуудсаараа дамжуулан зохих хариултыг өгөх болно. Холбогдох асуултууд, тэдгээрийн хариултуудыг сонирхсон талуудад мэдээлэл болгон 2021 оны 05-р сарын 18-г хүртэл хадгална. Асуулт болон тодруулга хүссэн этгээдүүдийн нэрсийг нууцална.