Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх

ТӨСЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

ҮНДЭСНИЙ БОДЛОГОТОЙ УЯЛДАХ ТӨСЛИЙН ЗОРИЛТУУД

Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ

- Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээнэ

- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай хамтран ажиллах замаар хөрөнгө оруулалтын болон санхүүгийн орчныг сайжруулна

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангана

- Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

- Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангана

- Малын нөхөн үйлдвэрлэл, үржил, селекцийг сайжруулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжинэ