“МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ” нь мах, сүү, ноос, ноолуурын салбарт шинэлэг аргаар бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх загварын туршилт болон баталгаажуулалтыг дэмжих зорилготой. Үүний зэрэгцээ малын эрүүл мэнд, үржил, тэжээлийн үйлчилгээнд шинэ санал, санаачилга, арга аргачлал, үйл ажиллагааны болон технологийн сайжруулалт, шинэчлэлийн шийдлүүдийг нэвтрүүлэх ажлууд хамаарна. Түүнчлэн цахим болон танхимын сургалт, судалгаа, тэжээлийн тарималын тариалалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын ухаалаг (ээлтэй) туршлагууд, нэмүү өртөг болон ажлын байр бий болгох зэрэг нь “МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ”-ний төрөлд багтана.

Төслөөс 100,000 ам.доллар хүртэлх санхүүжилтийг дараах чиглэлийн үйл ажиллагаануудад  (нэг болон хэд хэдэн үйл ажиллагаа байж болно) инноваци нэвтрүүлэхэд олгох боломжтой. Үүнд:

  • - Малын эрүүл мэндийн үйлчилгээ;
  • - Малын тэжээл, тэжээллэг;
  • - Малын үржил;
  • - МАА-с ялгарах хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон “ухаалаг” мал аж ахуйг хөгжүүлэх;
  • - Ган, зуд, цасан ба шороон шуурга, үер зэрэг байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн эрсдэлийг даах чадавхтай мал аж ахуйг хөгжүүлэх;
  • - МАА-н салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх.

 

ТЭМДЭГЛЭЛ: Хүлээн авсан саналыг үнэлэхдээ төслийн сонгогдсон бүс нутагт амжилттай хэрэгжиж боломжтой санал бүхий шийдэл эсэхийг эсвэл хэрэгжүүлэх боломжтой нь баталгаажсан эсэхийг харгалзан үзнэ.