Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ болон Түншлэлийн хамтын шийдлүүдийг нэгтгэх зорилгоор Малын ашиг шим, түүний өгөөжийг нэмэгдүүлэх шинэлэг шийдлүүдийг дэмжих хөтөлбөр-г зарлаж байна. Эдгээр шинэ санаа, санаачлага, шийдлүүдийг саналын шатнаас нь төслийн зорилтот аймгууд болох Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Төв аймгууд болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шат хүртэл нь шударга, ил тод, нээлттэй үйл явцын дагуу сонгон шалгаруулна.

Уг хөтөлбөр нь малын эрүүл мэнд, ашиг шимийг сайжруулах, орчин үеийн цахим технологийг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртгийг дорвитойгоор нэмэгдүүлэх зах зээлийн шинэ загваруудыг шингээсэн “МАА-н инноваци шингэсэн үйлчилгээ” болон “Түншлэлийн хамтын шийдэл”-үүдийг олж илрүүлэх, тэдгээрийг сурталчлан таниулах, харилцан суралцах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, өргөжүүлэх зорилготой мэдлэгийн талбар юм.

Мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн хоршоо, холбоод, хувийн хэвшлийн компаниуд,  төрийн бус байгууллагууд, болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд нь доорх 2 төрлөөр хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Үүнд:

  1. “Мал аж ахуйн инноваци шингэсэн үйлчилгээ”
  2. “Түншлэлийн хамтын шийдэл”

Төслийн санал гаргагч нь: Мал үржүүлэгч хуулийн этгээд, мал бордох газрууд, мал төхөөрөх үйлдвэрүүд, мах боловсруулах үйлдвэрүүд, ресторанууд, жижиглэн худалдаалагчид, сүүний үйлдвэрүүд, ноос, ноолуурын компаниуд, мөн мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой бүтээлч түншлэлийг үүсгэх санал бүхий бусад байгууллагууд зэрэг байна.

ТЭМДЭГЛЭЛ: МАА-н ЭЗЭН төсөл нь урьдчилан мэдэгдэл гаргах эсвэл тайлбар өгөхгүйгээр хөтөлбөрийн мэдээлэлд өөрчлөлт оруулах болон цуцлах эрхтэй. Мөн МАА-н ЭЗЭН төсөл нь шалгаруулалтын журамд мэдэгдэл хийхгүйгээр шаардлагатай өөрчлөлтийг оруулах эрхтэй ба орсон бүх өөрчлөлтийн мэдээллийг оролцогч нарт шуурхай хүргэх болно. Аливаа маргаан гарсан тохиолдолд МАА-н ЭЗЭН төсөл нь хамгийн эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй.