Мал эмнэлгийн салбарын удирдах болон ахлах мэргэжилтнүүдэд зориулсан манлайллын сургалт эхэллээ
Мал эмнэлгийн ерөнхий газар болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн удирдах болон ахлах мэргэжилтнүүдэд зориулсан “Удирдлага болон манлайллын сургалт” энэ долоо хонгоос эхэлж байна.
Тус сургалтыг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслөөс дэмжин “Ганабэлл” сургалтын төвөөс хийж байгаа юм. Тус сургалт сургалт 11 дүгээр сард нийт 5 удаа зохион байгуулагдах бөгөөд долоо хоногт 1 удаа хичээллэнэ.. Сургалтад оролцогчдын манлайлах ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхэд энэхүү сургалт чиглэсэн бөгөөд хамтран даалгавар гүйцэтгэх, харилцан ярилцах байдлаар хийгдэнэ. юм.
Сургалтын үндсэн зорилтууд:
- Удирдлага болон манлайллын арга барилуудыг танилцуулах;
- Удирдах албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг сайжруулах хэрэгцээ шаардлагыг үнэлэх;
- Хувь хүний зан төлөв болон ажлын байрны онцлогт тохируулан манлайлах ур чадварыг хөгжүүлэх, дадлагажуулах;
- Байгууллагын албан хаагчдын ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах; Үр дүнтэй төлөвлөлт хийх, шийдвэр гаргах арга замуудыг удирдах албан хаагчдад төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
МАА-н ЭЗЭН төслийн “Мал эмнэлгийн бүрэлдэхүүн хэсэг” нь мал эмнэлгийн тогтолцоо, түүний бүрэлдэхүүн байгууллагуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.