Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн системд малын эмч Та өөрийгөө бүртгүүлэх боломжтой боллоо
Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем нь 2023 оноос ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус системд бүртгүүлэх хэрэглэгчийн гарын авлага гарлаа. Малын эмч, Та энэхүү гарын авлагыг ашиглан Хүний нөөцийн мэдээллийн систем (mahis.gov.mn) хаягаар өөрийгөө бүртгүүлнэ үү. Гарын авлагын линк энд дарна уу.
Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем нь 2023 оны 1 сарын 1-нээс ашиглалтад орж буй “Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0”-ын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тус системыг Дижитал Медик ХХК хөгжүүлсэн юм.
Одоогийн байдлаар 1200 орчим малын эмч, мэргэжилтэн тус системд бүртгүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт мал эмнэлгийн байгууллагын ажилтнууд, малын эмч нарыг оролцуулсан Үндэсний түвшний цахим сургалтыг МЭЕГ болон Дижитал Медик ХХК нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 1000 орчим мал эмнэлгийн байгууллагын ажилтнууд, малын эмч нар уг арга хэмжээнд оролцсон.
Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн системд бүртгүүлснээр малын эмчийн үргэлжилсэн сургалтын талаарх мэдээлэл авах, “Мал эмнэлгийн нэгдсэн систем 2.0-ыг бүрэн ашиглах, боломж бүрдэх юм.
Системд бүртгүүлэх талаар асууж тодруулах зүйл гарвал“Хувийн мал эмнэлгүүдийн холбоо”-ны ажилтан Мягмардулам (9411-2334) болон Ариунтуул (9995-5857) нартай холбоо барина уу.