“Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем”-ийг орон нутагт хариуцах мэргэжилтнийг бэлтгэх сургалт явагдаж байна
Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Монголын хувийн мал эмнэлгүүдийн холбоо TББ хамтран "Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын системийг орон нутагт нэвтрүүлэх мэргэжитэн бэлтгэх сургалт”-ыг 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүдийг хамруулан 2 сарын 9-10 ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус 2 өдрийн сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд нь “орон нутгийн малчин эмч, мэргэжилтнүүдийн мэдээллийг тус системд бүртгэх, мэдээллийн санг бүрдүүлэх, системд бүртгүүлэхтэй холбоотой аливаа асуудал, хүндрэлүүдийг шийдэх ажлыг цаашид хариуцан ажиллах юм.
"Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем нь 2023 оноос ашиглалтад орсон шинэ систем бөгөөд Мал эмнэлгийн нэгдсэн системийн нэг бүрэлдэхүүн систем юм. Одоогийн байдлаар тус системд 2170 орчим малын эмч, мэргэжилтэн бүртгүүлээд байна.