“Эрсдэлийн мэдээлэл, харилцаа” сэдэвт зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулав

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслөөс “Эрсдэлийн мэдээлэл, харилцаа” сэдэвт хэлэлцүүлгийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газар (МЭЕГ), Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн албан хаагчидтай хамтран 2 сарын 16-ны өдөр зохион байгуулав.

МЭЕГ-ын хүсэлтээр  МАА-н ЭЗЭН төслөөс малын гоц халдварт өвчний чиглэлээр хийх мэдээлэл, харилцааны ажлуудаа үр дүнтэй төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мал, амьтны өвчний эрсдэлийн мэдээлэл, харилцааны зааварчилгаа, аргачлал”-ын төслийг боловсруулаад байна.  

“Эрсдэлийн мэдээлэл, харилцаа” нь Мал эмнэлгийн салбарт харьцангуй шинэ ойлголт юм. Иймээс МЭЕГ-аас мал, амьтны өвчний эрсдэлийн мэдээлэл, харилцаа гэж юу вэ, ямар ажлууд төлөвлөх вэ, хэрхэн хэрэгжүүлэх вэ талаар аргачлал, заавар бүхий барим бичгийг боловсруулахад төслөөс техникийн тусламж хүссэн юм.

Тус хэлэлцүүлгийн  үеэр төслөөс боловсруулсан аргачлалын дагуу бог малын мялзан өвчний дэгдэлтийн талаар хэрхэн оролцогч талуудад мэдээлэх түгээх төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэлээ. Мөн уулзалтын үр дүнд “Мал, амьтны өвчний эрсдэлийн мэдээлэл, харилцааны зааварчилгаа, аргачлал”-ын төсөлтэй танилцаж зарчмын саналуудаа нэгтгэлээ.

Ирэх саруудад уг ажлаар дахин хэлэлцүүлэг, арга хэмжээнүүд зохион байгуулахаар боллоо.