ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 35-аас доош насны залуу мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ажлын ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр төслийн удирдлагын талаар мэдлэгтэй болгох, асуудал шийдвэрлэх чадварыг нь хөгжүүлэх зэрэг хувь хүний хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон 14 дадлагажигч ажилтантай гэрээ байгуулах арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан ба уг арга хэмжээнд ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга, Төслийн захирал Г.Наранчулуун, ТЗУГ-ын дарга Г.Саран, БТГ-ын ГХАХ-ийн дарга Э.Анар, МЭЕГ-ын ТЗУГ-ын дарга Б.Алтансүх, МААЭЗЭН төслийн Зохицуулагч д.Ганбат нар оролцлоо.