Төв аймаг, Зуунмод сум /хот/-нд Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн танилцуулга уулзалт болов

Төв аймаг, Зуунмод сум /хот/-нд Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн танилцуулга уулзалт болов. Уулзалтад Төв аймгийн Засаг даргын орлогч дарга Чулуунбатын Сарангэрэл, малчид, мал эмнэлэг, хоршоодын төлөөлөл оролцож, төслийн үйл ажиллагаа, цар хүрээ, төсөлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.