Бараа нийлүүлэх Тендерийн урилга /Үр, хөврөл нийлүүлэх/

Бараа нийлүүлэх Тендерийн урилга
(Нэг дугтуйт тендерийн шалгаруулалт)


Төслийн нэр: Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл
Гэрээний дугаар ба нэр: Үр, хөврөл нийлүүлэх
Зээл дугаар: IDA-65080
Тендерийн урилгын No: GO-RFQ-C2-03/2025-01
Огноо: 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
1. Зээлдэгч нь Дэлхийн Банкнаас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Үр, хөврөл нийлүүлэх гэрээнд санхүүжүүлэхэд зарцуулна.
2. Эрх бүхий тендерт оролцогчдоос Үр, хөврөл нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
3. Тендерийг Дэлхийн банкны 2016 оны 7 дугаар сард батлагдаж 2023 оны 09 дүгээр сард шинэчлэгдсэн “Хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтээр Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам” (“Худалдан авах ажиллагааны журам”) -д заасны дагуу Тендерийн урилга (ТУ) -ыг ашиглана.
4. Эрх бүхий тендерт оролцогч нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн худалдан авалтын ажилтан Г.Төгөлтэй tugullcp@gmail.com холбогдон тендерийн баримт бичгийг хүсэлтээр авч, танилцаж болно.
6. Тендерийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Цахимаар тендерийг авахыг зөвшөөрөхгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
7. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар авна уу.


Хаяг: Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (LCP), Улаанбаатар хот, Монгол улс, БЗД 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 210 тоот
Утас: 976-7700-4047
Имэйлхаяг: tugullcp@gmail.com
Вебсайт: www.lcp.mn
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл