“Тэс тэжээлийн зангилаа үйлдвэр” дэд төслийн явц

МАА-н ЭЗЭН төслийн Болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Баруун бүсийн гурил тэжээл ХХК нь “Тэс тэжээлийн зангилаа үйлдвэр” дэд төслийг Завхан аймгийн Тэс суманд хэрэгжүүлж байна.
Дэд төслийн тойм
• Тэжээлийн үйлдвэрийн хүчин чадал: Жилд 5,000 тонн (10,000 тн хүчит тэжээл үйлдвэрлэх хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой)
• Хамтрагч малчин өрх: 480
• Бий болсон ажлын байр: 15
• Борлуулалтын цэг: 3 аймгийн 13 сум
• Үйлдвэрийн барилга болон малын тэжээл хадгалах агуулах: 1,025 м.кв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг болон МАА-н ЭЗЭН төслийн зохицуулагч Л.Баяртулга Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Завхан аймагт ажиллаж байна. 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд МАА-н ЭЗЭН төслийн дэд төсөл хэрэгжүүлэгч Баруун бүсийн гурил тэжээл ХХК-ийн тэжээл үйлдвэрлэлийн явц байдалтай танилцаж, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.





