МАА-н ЭЗЭН төслийн ТУХ-ын дарга Т.Жамбалцэрэнгээр ахалсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна

МАА-н ЭЗЭН төслийн Болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Мөнх цастын ундарга ХХК нь ““Бүрэн” малын тэжээлийн үйлдвэрийн дэд төслийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хэрэгжүүлж байна.

Дэд төслийн тойм

•      Тэжээлийн үйлдвэрийн хүчин чадал: Жилд 14,800 тн (бүрэн найрлагат багсармал болон хорголжин тэжээл)

•      Хамтрагч малчин: 955

•      Борлуулалтын цэг: 3 аймгийн 13 сум

•      Агуулах багтаамж: 450 тн

, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг болон МАА-н ЭЗЭН төслийн зохицуулагч Л.Баяртулга нар Улсын онцгой комисс, ХХААХҮ-ийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ховд аймагт ажиллаж байна. 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд МАА-н ЭЗЭН төслийн дэд төсөл хэрэгжүүлэгч Мөнх цастын ундарга ХХК-ийн тэжээл үйлдвэрлэлийн явц байдалтай танилцаж, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн Малын эрүүл мэндийг үйлчилгээг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцахаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газар болон Мал эмнэлгийн лабораторт (МЭЛ) ажиллав. Энэ хүрээнд аймгийн МЭЛ-д нийлүүлсэн хөрөнгө оруулалтын үр дүнг үзэж танилцсанаас гадна төсөлд хамрагдаж байгаа сумдын малын эмч нарт олгосон багаж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, үр дүнг тайлагнахад анхаарах асуудлын талаар ярилцаж, зөвлөмж өглөө.