СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА /Төслийн эцсийн үнэлгээ хийх, хаалтын тайлан боловсруулах /

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА  (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - БАЙГУУЛЛАГА)

МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Зээлийн дугаар: 6508-MN

Зөвлөх үйлчилгээний нэр: Төслийн эцсийн үнэлгээ хийх, хаалтын тайлан боловсруулах 

Тендерийн дугаар: CS-CQS-C3-01/2024-01

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг санхүүжүүлэх зээлийн хүрээнд Төслийн эцсийн үнэлгээ хийх, хаалтын тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээ худалдан авахаар мэргэшсэн байгууллагуудыг хамтран ажиллах сонирхолoo ирүүлэхийг урьж байна. 

Зөвлөх үйлчилгээний зорилго нь төслийн дэвшүүлсэн хөгжлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, хүрсэн түвшин, үр дүн, ололт амжилт, үр нөлөөнд үнэлгээ, дүгнэлт хийх мөн төслийн санхүүжүүлэгч болон хэрэгжүүлэгч талуудыг төслийн хэрэгжилтээс гарсан үр дүн, туршлага, сургамж зэрэг мэдээллээр хангаж харьцуулсан дүн шинжилгээ хийнэ. 

Зөвлөх байгууллагад тавигдах чадварын шаардлагууд нь:

  • Зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан хуулийн этгээд байх,

  • Мал аж ахуй болон/ эсвэл газар тариалангийн төслийн менежмент, хэрэгжилтийн мониторинг, нөлөөллийн үнэлгээний чиглэлээр ижил төстэй даалгавар/төслийн үнэлгээ/ эцсийн үнэлгээ хийх чиглэлээр 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх, 

  • Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагын хүрээнд мал аж ахуйн чиглэлээр ижил төстөй төслийн хэрэгжилтийн үнэлгээ/дунд/эцсийн шатны үнэлгээ хийж байсан туршлагатай байх.

Зөвлөхүүд нь өөрийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд түншлэлээр оролцох боломжтой. Түншилсэн тохиолдолд гэрээний бүх үүргийг хамтад нь хүлээх болно. 

Зөвлөхийг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн худалдан авах ажиллагааны журамд заасан Зөвлөхийн Чадварын арга (CQS)-аар сонгоно. Сонирхлоо илэрхийлэх мэдүүлэг хүлээн авах энэ шатанд үнэлгээ хийж сонгогдсон компани зөвхөн техникийн болон санхүүгийн санал ирүүлэх эрхтэй болно.

Зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй ажлын даалгавар, сонирхлоо илэрхийлэх маягт, заавар, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг tugullcp@gmail.com хаягаар авна уу. 

Хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэх мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны 09.00 цагийн дотор бичгээр дор дурдсан хаягаар биечлэн хүргэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Монгол улс, БЗД 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө 18А/1, 13381 Намак Бюльдинг /Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр/ 210 тоот. 

Имэйл: tugullcp@gmail.com